Засаг даргын ээлжит зөвлөгөөн боллоо

Хуучирсан мэдээ: 2011.08.15-нд нийтлэгдсэн

Засаг даргын ээлжит зөвлөгөөн боллоо

Нийслэлийн Засаг даргын ээлжит зөвлөгөөн өнөөдөр болж, өвөлжилтийн бэлтгэл ажил болон энэ зун хийж байгаа засвар, шинэчлэлийн ажлын талаар ярилцлаа.  Энэ өвөл хязгаарлалтын бүс тогтоож, тус бүсэд орших айл өрх утаагүй зуух, утаагүй түлш хэрэглэхээр болсон.

Одоогоор нийт 704 утаагүй зуух борлуулаад байгаа бөгөөд 1430 тонн утаагүй түлш нөөцөлсөн байгаа юм байна. Утаагүй зуухыг есдүгээр сард төлөвлөгөөний дагуу 15 мянга гаруй зуух зарах ёстой байсан ч  одоогоор ийм тооны зуух борлуулсан байгаа нь ажлын явц муу байна гэж Хотын дарга Г.Мөнхбаяр хэлж байлаа. 

Зуухны борлуулалт муу байгаа шалтгаан нь иргэд хөдөө явсан, мөн зуух худалдаж авах хугацаагаа хойшлуулах зэрэг олон шалтгаан байгаа гэнэ. Зуух, түлшний үнийг хямдруулсан байгаа тиймээс 16 хорооны 240 борлуулалтын  цэгээр дамжуулан иргэдэд сурталчилгааг сайн хийх хэрэгтэй гэж  Цэвэр агаар сан болон ажлын хэсгийнхэнд анхаарууллаа. Мөн нөөцөлж байгаа түлшийг ирэх долоо хоногт дүргүүдэд тарааж, хуваарилалтыг хийх хэрэгтэй гэлээ.


Ш.Чимэг   

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж