Пёнчаны олимпийн наадмын скелетоны эмэгтэйчүүдийн ангилалд Сочигийн олимпийн аварга, Их Британийн тамирчин Элизабет Ярнольд 3 мин 27.28 сек-ын амжилтаар түрүүллээ. Ингэснээр Э.Ярнольд скелетоны төрөлд олимпийн хошой аварга цол хүртэж буй анхны тамирчин, Пёнчан-2018 олимпийн наадмаас Их Британи улсын хүртэж буй анхны алтан медалийн эзэн болж байна.
Э.Ярнольд тэмцээний эхний өдрийн урьдчилсан хоёр гарааны эхний гараанд түрүүлээд байсан ч хоёр дахь гараандаа алдаа гаргаж, хангалтгүй уралдан, 9-р байранд орсон. Харин тэр хоёр дахь өдрийн гурав болон дөрөв дэх гараанд тун сайн уралдаж, нийлбэр дүнгээр аваргын алтан медаль хүртлээ.
Түүнтэй хамт шагналын тавцанд Германы Ж.Лёллинг болон нутаг нэгт Л.Дис нар гарчээ. Ийнхүү Их Британи улсын эмэгтэй скелетоны тамирчид сүүлийн 3 олимпийн наадмын аваргын алтан медалийг хүртэж байна.
Б.БЯМБАБАЯР