Өнгөрсөн шөнө хоёр нярай энджээ

Хуучирсан мэдээ: 2018.02.18-нд нийтлэгдсэн

Өнгөрсөн шөнө хоёр нярай энджээ

Өнгөрсөн шөнө хоёр нярай энджээ

Баярын өдрүүдэд төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төв, түргэн тусламжийн төв, дүүргийн нэгдсэн эмнэлгүүд 24 цагаар үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ жил хордлогын болон осол гэмтлийн дуудлага өмнөх жилүүдтэй харьцуулахад харьцангуй бага байгаа аж. Өнөөдөр өглөөний 08.00 цагийн байдлаар Эрүүл мэндийн яаманд бүртгэгдсэн зарим тоон мэдээллийг хүргэж байна.

Хоёрдугаар сарын 15-16-нд шилжих шөнө Улсын хэмжээнд 118 хүүхэд шинээр мэндэлжээ. Харин урд шөнийн байдлаар улсын хэмжээнд нийт 97 эх амаржсан байна. Үүнээс 41 нь хүү, 54 нь охин байсан ба хоёр нярай эндсэн гэлээ.

Яаралтай түргэн тусламжийн утсанд 1562 насанд хүрсэн хүнтэй холбоотой, 437 хүүхдийн өвчлөлтэй холбоотой дуудлага бүртгэгдсэн ба үүний 153 нь осол гэмтэл, 138 нь хордлогын дуудлага байжээ. Энэ нь өмнөх жилүүдтэй харьцуулахад хордлого, гэмтлийн дуудлага буурсан үзүүлэлт юм байна.

Баярын өдрүүдэд ноцтой ослын хоёр дуудлага бүртгэгдсэн. Тухайлбал Хөвсгөл аймгийн Ханх суманд 11 хүн тээвэрлэж явсан “Ниссан экстрел” маркийн авто машин осолдож, зорчигчдыг аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэжээ. Мөн Төв аймгийн Баянхангай суманд 10 хүн тээвэрлэж явсан микро автобус осолдож, таван хүн хүнд гэмтсэнийг Гэмтэл, согог судлалын үндэсний төвд хүргэсэн байна. Ослоос амь эрсдсэн тохиолдол байхгүй гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Г.ТҮШИГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж