Сергей Лавров Холбооны мөрдөх товчооны ялыг үгүйсгэв

Хуучирсан мэдээ: 2018.02.18-нд нийтлэгдсэн

Сергей Лавров Холбооны мөрдөх товчооны ялыг үгүйсгэв

Сергей Лавров Холбооны мөрдөх товчооны ялыг үгүйсгэв

АНУ-ын Холбооны мөрдөх товчооны тусгай зөвлөлөөс Оросын 13 иргэнийг Вашингтоны ерөнхийлөгчийн сонгуульд оролцсон хэмээн буруутган ялласныг ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров эрс няцаалаа. АНУ-ын 2016 оны ерөнхийлөгчийн сонгуульд оролцсон гэх 13 хүнийг нууцаар хуйвалдаж, АНУ-ыг хуурч залилсан хэрэгт буруутгажээ.

Сергей Лавров Германд болсон аюулгүй байдлын хурлын үеэр АНУ-ын Холбооны мөрдөх товчооны тусгай зөвлөлийн дарга Роберт Мюллерт хандан баримтуудыг нүдээр харах хүртлээ цаашид ямар нэгэн мэдэгдэл хийхгүй гэж мэдэгджээ. Харин АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп сонгуулийн кампанит ажлын хүрээнд ямар ч хууль бус зүйл хийгээгүй гэж мэдэгджээ.

Эх сурвалж: ВВС

Б.ТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж