Шашны сургуульд дугаар олголоо

Хуучирсан мэдээ: 2018.02.18-нд нийтлэгдсэн

Шашны сургуульд дугаар олголоо

Шашны сургуульд дугаар олголоо

Сар шинийн өмнөхөн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдын захирамжаар нийслэлийн Чингэлтэй дүүргийн шашны сургалттай ерөнхий боловсролын сургуульд “112” дугаар олгожээ. Ерөнхий боловсролын сургуулийн улсын дугаар олгох тухай захирамж гарснаар тус сургуулийг цаашид 112-р дунд сургууль гэх болж байна. 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлд заасныг тус тус үндэслэн уг захирамжийг гаргажээ. 

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж