Долоо хоногийн онцлох нийтлэл

Хуучирсан мэдээ: 2018.02.18-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн онцлох нийтлэл

Долоо хоногийн онцлох нийтлэл

– NEWS агентлагийн сэтгүүлчдийн бэлтгэсэн онцлох нийтлэлээс хүргэж байна –

УИХ БОЛООД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТОЛХИЛЦООН САЙНЫГ АВЧРАХГҮЙ

Монгол төрийн эрх барих дээд байгууллага болох УИХ болон төрийн тэргүүн Ерөнхийлөгч гэсэн хоёр институц бие биеэ үгүйсгэж эхлээд хоёр гурван сарын нүүрийг үзэж байна. Сонирхолтой нь энэ хоёр институцийн дээд эрх мэдэлтэн найман сарын өмнө Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн хоёр хүн- Ардчилсан намын нэр дэвшигч одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга, МАН-аас нэр дэвшигч одоогийн УИХ-ын дарга М.Энхболд хоёр учраас сонгуулийн өрсөлдөөн үргэлжилсээр байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг.

Өнгөрсөн Баасан гаригт УИХ-ын намрын чуулган өндөрлөж, хаалтын хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч оролцож үг хэллээ. Мөн уламжлал ёсоор УИХ-ын дарга намрын чуулганы үйл ажиллагаагаа дүгнэн үг хэллээ. Нөгөө үгүйсгэл хэвээр.

Өнгөрсөн оны сүүлээр нийслэл хотын иргэдтэй уулзан санаа бодлыг нь сонссон Ерөнхийлөгч он гараад зүүн болон говийн аймгуудын иргэдтэй уулзаад ирсэн. Энэ өдрүүдэд Орхон, Булган, Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзан санаа бодлыг нь сонслоо. Ажил хийхгүй, хариуцлагагүй байгаа УИХ-ыг тараах талаар санаачилгатай ажиллана хэмээн өмнө нь мэдэгдсэн Ерөнхийлөгч Х.Баттулга энэ удаа иргэдийн хүсэлт, санаа бодолд тулгуурлан дахин энэ мэдэгдлээ хийж байгаагаа онцоллоо. “Байдал хүнд, маш хүнд байна. Иргэд туйлдаж байна. Шийдэл гарахгүй, төр ажиллахгүй байна гэх бухимдал асар их байна. Ард иргэдийн саналыг сонсох явцад ажлаа хийж чадахгүй, шаардлагатай шийдвэрийг гаргаж чадахгүй байгаа бол УИХ-ыг тараах тухайд ч асуудлыг хөндөж дэвшүүлнэ гэдгээ олонтаа илэрхийлж байгаа. Үүнийг мушгин гуйвуулж эв нэгдлийг бусниулж байна, төрийн эсрэг турхирч байна гэх ундууцал илэрхийлж байгаа нь буруу. Ажлаа хийхгүй байгаа бүтцийг дуугүй хараад суух нь эв нэгдэл биш. Шахаж шаардах л ёстой. Ард олноо бухимдуулаад ажлаа хийхгүй суух нь харин үндэсний эв нэгдлийг хэврэгшүүлж байгааг ойлгож, хичээл чармайлттай ажиллахыг Та бүхнээс хүсэж байна” хэмээн байр сууриа илэрхийллээ. УИХ-ыг тараах талаар санаачилгатай ажиллана гэсэн амлалтдаа хүрэхээр алсаас зугуухан дөхөж яваагаа Ерөнхийлөгч нуухгүй байна.

ДЭЛГЭРЭНГҮЙ


ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ОРХИСОН БОДЛОГО
 

Ерөнхийлөгч Х.Баттулга орон тооны зургаа, орон тооны бус 16 зөвлөхтэй. Улс төрийн асуудлаар Н.Алтанхуяг, гадаад бодлогоор Т.Тэгшжаргал, соёл, шашны талаар Ц.Хулан, байгаль орчин, хот хөдөөгийн бодлого, агаарын бохирдлын асуудлаар Д.Пүрэвдаваа, Хүний хөгжил, нийгмийн тухай Д.Үүрийнтуяа, хүний эрхээр Г.Уянга зөвлөдөг.  Нийтдээ 22 хүнээр зөвлүүлдэг Ерөнхийлөгч кино урлагаар хоёрын хоёр зөвлөхтэй бол  эдийн засгийн асуудал дээр Төрийн тэргүүнд зөвлөдөг хүн байхгүй. Магадгүй хэн нэгнээр зөвлүүлээд байх шаардлагагүй, эдийн засгийн мэдлэгтэй гэж үзсэн ч байж болох юм.

Уг нь дэлхийд батлан хамгаалахаараа толгой цохидог их гүрнүүдийн дунд орших, асар уудам газар нутагтай, цөөн хүн амтай, далайд гарцгүй, жижиг эдийн засагтай улсын Ерөнхийлөгчийн хувиар  хоёрын хоёр кино зөвлөхөөс  хоёрын хоёр эдийн засгийн эсвэл гадаад бодлогын зөвлөхтэй байсан нь Монголд хэрэгтэй байв.

Тэрбээр ажлаа аваад яг хагас жил болж буй бөгөөд энэ хугацаанд түүний явуулж бодлогыг харахад ерөнхийдөө гадаад бодлогоо орхиж, дотоодын улс төрийг онилжээ. Хот, хөдөөгийн иргэдтэй хийж буй Ерөнхийлөгчийн уулзалтын харах өнцөг нь Үндсэн хуулийн өөрчлөлт, шинэчлэлтийн хүрээнд ‘супер’ Ерөнхийлөгчийг төрүүлэх зорилготой агаад үүний төлөө Монголын гадаад бодлогоо орхигдуулаад байгаа. Монгол Улс НҮБ, ДХБ, АСЕМ зэрэг 20 орчим олон улсын байгууллагын гишүүн бөгөөд 10 орчим олон улсын байгууллагатай эрчимтэй хамтран ажилладаг. Мөн дэлхийн 181 оронтой дипломат харилцаатай. Хоёр хөрштэйгөө стратегийн иж бүрэн түншлэл байгуулсан. Үүнийг залгамжлах, залгаж авч явах бодлого Ерөнхийлөгчид байна уу.

ДЭЛГЭРЭНГҮЙ 


ГАЛ ТАХИА ЖИЛИЙН "ГАЛЗУУРСАН" УЛС ТӨР
 

XVII жарны Алтан унжлагат хэмээх гал (улаагчин) тахиа жил улирч, Тийн унжлагат, шороон нохой жил гарах гэж байна. Тахиа жилд Ерөнхийлөгчийн сонгууль болж, Засгийн газар огцорч, У.Хүрэлсүх МАН-ын дарга болсон гээд улс төрийн амьдрал бужигнаантай өнгөрлөө. Гал тахиа жилийн улс төрийн тогоонд өрнөсөн, гал гарсан дуулиант мэдэгдэл, хэлсэн үг, нийгмийн анхаарлыг татсан 10 үйл явдал, тэдгээрийн эздийг онцолж байна.

Ж.Мөнхбат

МАН-ынхан өөрсдийн байгуулсан Засгийн газраа огцруулах үед уураа барьж ядсан Ж.Мөнхбат гишүүн “Намайг тэр шорондоо хийвэл хийгээрэй. Шоронгоосоо гарч ирээд харин та нартай үзэлцэнэ шүү” гэж мөчөөрхсөн удаатай.

М.Энхболд

Ерөнхийлөгчийн сонгуулийн мэтгэлцээнд оролцох үеэрээ тэрбээр “Таныг аядуу тайван хүн гэдэг. Улс төрд таны энэ унаган зан арай л зөөлддөг гэж боддоггүй юу?” гэсэн асуултад “Улс төрд хүний хувийн зан чанар нөлөөлдөг юм билээ” хэмээн хариулж байлаа. Түүнд зориулсан энэ асуулт тахиа жилийн улс төрийн хамгийн супер сэдэв байсан нь гарцаагүй.

ДЭЛГЭРЭНГҮЙ

 


АМЕРИКИЙН ТЕХНОЛОГИЙН КОМПАНИЙГ МОНГОЛЫН КОМПАНИ ЯЛЛАА
 

Монголчууд бид утаатай тэмцсээр 10 гаруй жилтэй золгожээ. Өнгөрсөн хугацаанд гарц, шийдлийг хайсан ч өнөөдөр үр дүнгээ өгсөн бодитой зүйл алга. Гэхдээ өнөөдрийн асуудал дан ганц агаарын бохирдлоор хэмжигдэхгүй. Бидэнд агаарын бохирдлоос гадна цэвэр ус, хөрсний бохирдол, хог хаягдал, түлш шатахуун, малын өвчлөл, хөрсний үржил шимийн доройтол, цөлжилт гээд асуудлаа шийдэх зайлшгүй нөхцөл байдал бий болчхоод байна. Тэдгээр асуудлыг НЭГ ДОР ШИЙДЭХ дэлхийн хаана ч байхгүй цогц шийдэл бүхий технологийн тоног төхөөрөмжийг Монголчууд бүтээж чаджээ. Зарим хүмүүс үүнийг уншаад ээлжит сенсааци худлаа шоу гэх мэт бодож магадгүй юм. Гэвч би өөрийн нүдээр харж мэдэрч үзсэнээ чадан ядан аль болох товч тодорхойгоор ард түмэндээ цагаан сарын өмнө хүргэх чин их хүслээр сийрүүлж байгаа юм. Цагаан сараар ард түмэн маань шинэ оноо сайхан мэдээтэй гэгээлэг ирээдүйтэйгээр угтаж монголчууд бидэнд нохой жилээс эхлэн хөгжлийн шинэ үүд хаалга нээгдэж байгааг доорх нийтлэлээс уншиж ойлгох болно.

Би энэ талаар сурвалжилга бэлтгэх, уулзаж ярилцах гэж багагүй хугацаа зарцуулсан ч зохион бүтээгчийн зүгээс олон удаа татгалзсаны эцэст зөвхөн танин мэдэхүйн зориулалттай нийтлэл бичихийг маш том “цензуртайгаар” зөвшөөрсөн юм. Ингээд монголчуудад тулгамдаж байгаа зургаан асуудлыг нэг технологиор шийдвэрлэх төхөөрөмжийн зохион бүтээгчтэй ажлын гурван өдрийг тэдний хамт олны дунд “саад болохгүйгээр” өнгөрүүлснээ өгүүлэх болно.

Видео: Бүх төрлийн шатдаг хог, бохирын ус, лаг болон нүүрс шатааж дулаан ялгаруулна.

ДЭЛГЭРЭНГҮЙ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж