Ээжийгээ санагдуулсан аваргын охин

Хуучирсан мэдээ: 2018.02.18-нд нийтлэгдсэн

Ээжийгээ санагдуулсан аваргын охин

Ээжийгээ санагдуулсан аваргын охин

Үндэсний бөхийн улсын аварга, Самбо бөхийн дэлхийн аварга, Жүдо бөхийн дэлхийн аваргын мөнгөн медальт, Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Одвогийн Балжинням сар шинийн өмнө Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртсэн билээ.

Олон олон спорт сонирхогчид талархан хүлээж авсан шагнал хүртэх мөчид алдарт аваргын хүүхдүүд болон ээж нь Төрийн ордонд ирж, баяр хүргэсэн юм. Энэ үед ээжтэйгээ усны дусал мэт адилхан хувцасласан түүний бага охин олны анхаарлаас холуур өнгөрөх аргагүй байв.

О.Балжинням аваргын гэргий Ц.Мягмар их сайхан эмэгтэй байсныг бөхийн хүрээнийхэн андахгүй. Дээл хувцас сайхан оёдог, биеэ их зөв авч явдаг түүнээс олон эмэгтэйчүүд суралцдаг байсан гэдэг. Бурхны оронд одсон ээжийгээ санагдуулам сайхан охид нь аавынхаа баярыг хуваалцаж буй сайхан мөчийг таньтай мөн хуваалцаж байна.  

Б.ЭНХ 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж