Өнөөдөр ямар банкууд ажиллах вэ?

Хуучирсан мэдээ: 2018.02.18-нд нийтлэгдсэн

Өнөөдөр ямар банкууд ажиллах вэ?

Өнөөдөр ямар банкууд ажиллах вэ?

 – Сар шинийн баярын өдрүүдэд банкууд хэрхэн ажиллаж байгаа хуваарийг танилцуулъя – 


Хаан банк

  • Хоёрдугаар сарын 16, 17, 18-нд бүх салбар, тооцооны төвүүд амарч, 19-нөөс хуваарийн дагуу ажиллана. 

Голомт банк

  • Шинийн гурванд буюу өнөөдөр тус банкны "Солонго", "Москва" салбарууд 11.00 цагаас ердийн хуваарийн дагуу ажиллана. Хоёрдугаар сарын 19-ний өдрөөс бүх салбар ердийн хуваарийн дагуу ажиллана. 

Төрийн банк

  • Шинийн 3-нд буюу хоёрдугаар сарын 18-нд дараах салбарууд ажиллана.  
  1. Занабазар
  2. Тавин мянгат
  3. Таван шар
  4. Бөхийн өргөө
  5. Зуун хорин мянгат
  6. 3-р хороолол

Хоёрдугаар сарын 19-ны өдрөөс бүх салбар нэгжүүд ердийн хуваарийн дагуу ажиллана.

Капитрон банк

  • Сар шинийн баярын өдрүүд буюу хоёрдугаар сарын 16-18-ны өдрүүдэд бүх салбар амарна.  Хоёрдугаар сарын 19-ний өдрөөс бүх салбар хуваарийн дагуу ажиллана.

Худалдаа хөгжлийн банк

  • Хоёрдугаар сарын 16-18-ны өдрийг дуусталх хугацаанд бүх салбар тооцооны төвүүд амарна. Хоёрдугаар сарын 19-ны өдрөөс бүх нэгжүүд ердийн хуваарийн дагуу ажиллана.

 Э.Бурам

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж