Наран улсын бахархал Юүзүрү Ханю

Хуучирсан мэдээ: 2018.02.17-нд нийтлэгдсэн

Наран улсын бахархал Юүзүрү Ханю

Наран улсын бахархал Юүзүрү Ханю

Өвлийн олимпийн төрлүүдээс өөрийн эрхгүй үзэгчдийн анхаарлыг зүй ёсоор татддаг уран гулгалтын эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн чөлөөт үзүүлбэр өнөөдөр явагдаж, медалийн эзэд тодорлоо. 

Өчигдөр явагдсан богино үзүүлбэрт 111.68 оноогоор энэ төрөлд оролцсон 30 тамирчинг тэргүүлсэн Сочигийн олимпийн аварга Японы Юүзүрү Ханю нутгийн хөгжмийн зохиолч Шигэру Умебаяашигийн бүтээл Онмиожи аянд чөлөөт үзүүлбэрээ толилуулан 206.17 оноог шүүгчдээс аван нийлбэр 317.85 оноогоор тэргүүлэн Сочид авсан алтан медалиа ихэрлүүлж чадлаа. Тэрбээр 1948, 1952 оны олимп дараалан түрүүлсэн Нэгдсэн улсын тамирчин Дик Баттоны амжилтыг давтсан юм. 

Анхны олимподоо оролцон богино үзүүлбэрт 306.90 оноогоор 3-рт бичигдсэн Японы залуу тамирчин Шома Уно чөлөөт үзүүлбэрээ алдаа багатай толилуулж 202.73 оноо, нийлбэр 306.90 оноотой мөнгөн дээр буулаа. Шома Уногын хувьд 2012 оны залуучуудын олимпоос мөнгөн медаль хүртэн уран гулгалтын замналаа эхлүүлэн, 2018 оны дөрвөн тивийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байсан юм.

Энэ удаагийн олимпийн уран гулгалтын эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн алтан медалийн төлөө Японы Юүзүрү Ханютай хүчтэй өрсөлдөөн үзүүлнэ хэмээн ажиглагчид үзэж байсан 2015, 2016 оны дэлхийн аварга Испаний Хавьер Фернандес богино үзүүлбэрт 107.58 оноогоор 2-рт бичигдэж байсан ч чөлөөт үзүүлбэртээ санаснаас тун тааруу байж 197.66 оноо авснаар нийлбэр 305.24 оноогоор хүрэл медаль хүртэхээр боллоо.

Энэ төрөлд сүүлийн таван олимпийн дөрөвт нь түрүүлсэн ОХУ-ын төлөөлөл болсон тамирчид болох 2018 оны Европийн аваргын мөнгөн медальт Дмитрий Алиев 7-т, Европийн аваргын хошой хүрэл медаль Михай Коляда 8-р байрт тус тус орлоо. Харин Пёнчанд зайлшгүй медаль хүртэнэ хэмээн таамаглал дэвшүүлээд байсан Нэгдсэн улсын Нэтан Чен богино үзүүлбэрт хэтэрхий олон алдаа гаргаж байсны горийг амсаж чөлөөт үзүүлбэрээ хамгийн сайн гүйцэтгэн 215.08 оноог авсан ч хэтэрхий оройтсон алхам болж, V байрт орсон юм.

н Сочигийн олимпийн аварга Японы Юүзүрү Ханю Пёнчанд түрүүлэв.

Японы залуу тамирчин Шома Уно чөлөөт үзүүлбэрээ алдаа багатай толилуулж 202.73 оноо, нийлбэр 306.90 оноотой мөнгөн дээр буулаа.

2015, 2016 оны дэлхийн аварга Испаний Хавьер Фернандес хүрэл медаль хүртэв.

АНУ-ын Нэтан Чен чөлөөт үзүүлбэрт түрүүлсэн ч богино үзүүлбэрт хэтэрхий олон алдаа гаргаж, медалиа мултарлаа. Тэр 5-р байрт орсон юм.

Италийн 	Matteo Rizzo 19-р байрт орлоо. Нийт 30 тамирчин өрсөлдсөнөөс 24 нь чөлөөт үзүүлбэрт оролцох эрхийг авсан.

Ю.ЧИНБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж