Байтаг Богдын “Маш нууц” түүх ил болно

Хуучирсан мэдээ: 2018.02.17-нд нийтлэгдсэн

Байтаг Богдын “Маш нууц” түүх ил болно

Байтаг Богдын “Маш нууц” түүх ил болно

Дэлгэцийн томоохон уран бүтээлийн нэг болох МАШ НУУЦ уран сайхны кино 2015 онд үзэгчдийг байлдан дагуулж байсан бүтээлийн нэг билээ. “Жийж” болон ‘Фантастик’ продакшны уран бүтээлчдийн санаачлан хэрэгжүүлж буй МАШ НУУЦ төслийн анхны уран бүтээл болох тус кино нь 1960-1970 оны үеийн Дархан хотын бүтээн байгуулалтад оролцож байсан барилгын цэргийн ангид болсон үнэн бодит түүхээс сэдэвлэн бүтээгдэж  байсан. Тэгвэл уг төслийн хоёр дахь уран бүтээл болох МАШ НУУЦ-2 буюу БАЙТАГ БОГД уран сайхны кино ирэх гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн үзэгчдийн хүртээл болох гэж байна.

Энэхүү бүтээлийг эx орон, xил xязгаарын үнэ цэнэ, эрэлхэг Монгол хилчидын тэсвэр, тэвчээр, зориг хатуужлыг харуулсан БАЙТАГ БОГД уран сайхны киног  Байтаг Богдын тулгаралтын түүхт 70-н жилийн ойд зориулан бүтээжээ.  

“Маш нууц II” уран сайханы киноны 10 баатарын дүрийг жүжигчин Э.Одбаяр, Ж.Алтаншагай, Б.Барслхагва, Г.Эрхэмбаяр, н.Мөнхбат, Б.Батсайхан, Т.Төгөлдөр, Э.Алдар, н.Баярмагнай, н.Содбаяр нар бүтээжээ. Мөн зарим дүрүүдэд жүжигчин Ц.Цэрэнболд, Г.Золбоот, Б.Тамир, Ц.Алдармаа, Ц.Цэлмүүн нарын уран бүтээлчид тоглосон байна.

 

 

 

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж