Сошиал ертөнцийн “од” А.Брызгалова

Хуучирсан мэдээ: 2018.02.17-нд нийтлэгдсэн

Сошиал ертөнцийн “од” А.Брызгалова

Сошиал ертөнцийн “од” А.Брызгалова

‘Пёнчан 2018’ олимпийн наадамд оролцож буй Оросын олимпийн багаас кёрлингийн холимог багийн төрөлд хүрэл медаль хүртсэн Оросын А.Брызгалова гоо үзэсгэлэнгээрээ сошиал ертөнцөд аль хэдийнээ “од” болоод байна. 

 1992 оны 12 сарын 13-нд ОХУ-ын Санкт-Петербург хотноо төрсөн Анастасия 2009 оноос кёрлингийн спортоор хичээллэж эхэлсэн бөгөөд өөрийн нөхөр А.Крушельницкийгийн хамтаар 2016 оноос ДАШТ-нд амжилттай оролцож алтан медаль хүртсэн. Санкт-Петербургийн “Адамант” клубын тамирчин залуу хосууд энэ удаагийн олимпийн наадмын шинэ төрөл болох кёрлингийн холимог багийн төрөлд хүрэл медаль хүртэж кёрлингийн спортоор медаль хүртсэн анхны Орос тамирчин болсон юм. Пёнчаны олимпийн наадмаар “од” болон гялалзсан А.Брызгаловагийн инстаграм хуудсыг 95 мянга гаруй дагагчтай болоод байна.

 

www.instagram.com

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж