Сурагчдыг хөнөөсөн этгээд арьс өнгөөр ялгаварлан гадуурхагч байжээ

Хуучирсан мэдээ: 2018.02.17-нд нийтлэгдсэн

Сурагчдыг хөнөөсөн этгээд арьс өнгөөр ялгаварлан гадуурхагч байжээ

Сурагчдыг хөнөөсөн этгээд арьс өнгөөр ялгаварлан гадуурхагч байжээ

Өнгөрсөн лхагва гаригт (2018.02.14) АНУ-ын Флорида мужийн Паркланд дахь ахлах сургуульд 17 сурагчийг буудаж хөнөөсөн 19 настай Николас Круз өнгөт арьстан, еврей, цагаач болон ижил хүйстнүүдийг үзэн ядагч, арьс өнгөөр ялгаварлан гадуурхагч болохыг Инстаграм цахим хуудаст түүний  бичсэн зүйлээс  нь олж тогтоожээ.

Тэрбээр 2017 оны наймдугаар сараас хойш Инстаграм цахим хуудсанд үүсгэсэн группт “Би еврей, өнгөт арьстан, цагаачдыг үзэн ядаж байна” гэж бичсэн байжээ. Инстаграм дахь түүний цахим хуудас иймэрхүү арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан, үзэн ядсан сэтгэгдэл, мессеж болон зураг, видеогоор дүүрэн ажээ.  Түүгээр ч зогсохгүй “Хар арьстнууд хар болохоор би үзэн яддаг” гэжээ. Мөн еврейчүүд дэлхийг сүйтгэж байгаа учраас үзэн яддаг гэжээ.

Ахлах сурагчдыг хөнөөсөн Николас Крузын бууг мөрдөгчид шалгаж, нэг жилийн өмнө зөвшөөрлийн дагуу худалдаж авсан AR-15 загварын буу болохыг тогтоосон байна. Мөн түүний цахим хуудсанд үүсгэсэн групп чатын гишүүдийн ярианы гол сэдэв нь үзэн ядалт мөн галт зэвсэгтэй холбоотой байжээ. Амиа алдсан сурагчдын эцэг, эх АНУ-ын тэргүүн хатагтай Меланья Трампаас сургууль дээр гарч буй халдлагыг зогсоох арга хэмжээ авахыг шаардаж, хүүхдүүдээ сургуульд явуулахаас ч эмээж байна хэмээн ярьсан байна.

Эх сурвалж:CNN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж