‘Пёнчан 2018’ өвлийн олимпийн наадмын медальтнууд тодорсоор байна.
Өнөөдөр Чонсонь уулын цаны баазад уулын цаны эмэгтэйчүүдийн ‘Super-G’ ангилалын тэмцээний үеэр гэнэтийн зүйл болж, шинэ аварга тодорлоо. Сочигийн олимпод энэ төрөлд түрүүлэн алтан медаль хүртэж байсан Австрийн алдарт Анна Феннингер буюу Анна Файт 15-аар гараанаас гаран 1 минут 21.12 секундын амжилтаар бариалан бараг түрүүлчихлээ хэмээн баярлаж, ОУОХ-ны тэргүүн Томас Бах түүнд баяр хүргэх агшинд хэний ч тооцоонд ороогүй байсан 22 настай Чехийн Эстер Ледецкая 1минут 21.11 секундын амжилтаар алтан медалийн болзол хангалаа. Эстер Ледецкая 2015, 2017 оны уулын цаны Параллель төрлийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртсэн юм. Ингэснээр Эстер Ледецкая Пёнчаны олимпод оролцож буй Чех улсын анхны алтан медалийг авчрахаас гадна Уулын цаны төрөлд мөн л анхны алтан медаль байв.
Тэгвэл гурав дахь олимподоо оролцож буй 2017 оны дэлхийн аваргын мөнгөн медальт Лихтенштейн улсын тамирчин Тина Вайратер 1 минут 21.22 секундээр хүрэл медалийн болзол ханган шагналын тавцанд гарахаар боллоо.
Энэ төрөлд зайлшгүй медаль хүртэх магадлалтай хэмээн яригдаж байсан олимп, дэлхийн аварга АНУ-ын Линдси Вонн, Швейцарийн Лара Гут, Италийн Федерика Бриньоне нарын томчууд медалгүй хоцорлоо.