Юн Сон Бин солонгосчуудын итгэлийг алдсангүй

Хуучирсан мэдээ: 2018.02.17-нд нийтлэгдсэн

Пёнчан-2018 өвлийн олимп

Юн Сон Бин солонгосчуудын итгэлийг алдсангүй

Юн Сон Бин солонгосчуудын итгэлийг алдсангүй

Өмнөд Солонгос улсын Пёнчан хотод болж өвлийн олимпийн XXIII наадам өндөрлөхөд есөн өдрийн тэмцээн уралдаан үлдлээ. Өнөөдрийн байдлаар 46 багц медалийн эзэд тодорсон бөгөөд 92 орноос 24 нь ямар нэгэн медаль хүртээд байна. Тэмцээнийг зохион байгуулагч Өмнөд солонгосчууд хоёр дахь алтан медалиа хүртэж, жагсаалтын 10 дугаар байрт бичигдэж эхэллээ. Энэхүү медалийг өчигдөр скелетон чарганы эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Юн Сон Бин хүртсэн юм. 2017 онд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж, Дэлхийн цомд түрүүлсэн түүний хувьд медаль хүртэх тамирчдын тоонд зүй ёсоор багтаж байсан юм.

Скелетонд түрүүлсэн Юн Сон Бин солонгосчуудын итгэлийг алдсангүй

Юн Сон Бин нийт дөрвөн гарааны дараа 3:20.55 минутын амжилтыг үзүүлж алтан медаль хүртсэн бол Олон улсын олимпийн хорооны нэрийн дор оролцож буй ОХУ-ын тамирчин Никита Трегибов (3:22.18), Их Британы Доминик Парсонс (3:22.20) мөнгө, хүрэл медалийг хүртэв. Энэ төрөлд нийт 30 тамирчин өрсөлдсөнөөс гурван гарааны дараа 20 тамирчин сүүлийн гараанд өрсөлдөх эрхийг авчээ. 

Өвлийн спортын сонирхолтой төрлийн нэг болох скелетон төрлийг анх Канадын индиан омгийнхоны дунд ихэд тархсан модон дээр хэвтэн уулын уруу гулгадаг “тобогган” гэх тоглоомноос үүдэлтэй гэж үздэг байна. 1892 онд Английн иргэн Чилд чаргыг металлаар хийсэн нь энэ спортыг хөгжихөд нөлөөлжээ. Мөн түүнчлэн 19-р зууны үед Альпын нуруунд Британийн жуулчид цастай уулнаас чарган дээр бүхэл биеэрээ хэвтэн гулгаж байсан нь скелетоны нэг төрөл болсон гэж тооцогддог байна.

Скелетон 1928 онд Санкт-Морицад болсон олимпийн наадмын хөтөлбөрт анх багтаж, 1932, 1936 онуудад дахин оролцсон ч түүнээс хойш хасагджээ. Гэхдээ 2002 онд АНУ-ын Солт-Лэйк Сити хотноо зохиогдсон олимпийн дахин олимпийн хөтөлбөрт орсон бөгөөд эмэгтэйчүүд ч энэ төрөлд хүчээ сорих болжээ.

“Пёнчан 2018” өвлийн олимпийн наадмын скелетоны эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн медальтнууд тодорсон бол эмэгтэйчүүд өнөөдөр үргэлжилж, медальтнууд тодорно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж