Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн ирэх гуравдугаар сарын 17-18-ны өдрүүдэд Японы Такасаки хотод болно. 17 дахь удаагийн тус тэмцээнд АНУ, БНХАУ, Япон, Румын, Швед, Канад, Беларус, Монгол гэсэн найман улсын шигшээ баг өрсөлдөх бөгөөд сугалаа болж, багууд хоёр хэсэгт хуваагдлаа.
“А” хэсэгт Япон, АНУ, Швед, Канадын шигшээ баг орсон бол “В” хэсэгт БНХАУ, Румын, Беларус болон Монгол багтсан байна.
Ч.БОЛОР