“Сидней-2000” олимпийн наадмын мөнгө, ДАШТ-ий нэг алт, хошой мөнгө, хүрэл медальт, Пан Америкийн таван удаагийн аварга, Кубын алдарт бөх Йоэль Ромеро 2009 оноос UFC буюу холимог тулааны спортод шилжсэн. Түүний хувьд өнгөрсөн жилийн долдугаар сард “Middleweight” дунд жингийн аваргын төлөөх тулаанд Австралийн Роберт Уиттакерт шүүгчийн саналаар ялагдсан. Түүнээс хойш тулаанд оролцоогүй байсан тэрбээр өчигдөр Австралийн Перт хотод АНУ-ын Люк Рокхолдыг ялжээ. Өдгөө 40 настай Йоэль Ромеро мэргэжлийн 15 тулаан хийснээс 13 ялж, хоёр удаа ялагдаад байна.
Чөлөөт бөхийн тамирчдаас ‘Бээжин-2008’ олимпийн наадмын аварга Хенри Сехудо (АНУ), ДАШТ-ий хүрэл медальт Даниэль Кормье (АНУ) нар UFC-д амжилттай тулалдаж яваа юм.
Эх сурвалж: Монголын чөлөөт бөхийн холбоо