Медалийн чанараар Герман тэргүүлж байна

Хуучирсан мэдээ: 2018.02.17-нд нийтлэгдсэн

Пёнчан-2018 өвлийн олимп

Медалийн чанараар Герман тэргүүлж байна

Медалийн чанараар Герман тэргүүлж байна

Ази тивд гурав дахь удаагаа саатаж буй ‘Пёнчан-2018’ өвлийн олимпийн наадам замынхаа хагасыг туулж байна. Одоогийн байдлаар люж чарганы спортын медаль эзэд бүрэн тодорсон бөгөөд энэ төрөлд германчууд гурван төрөлд 3 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртсэн бахдам амжилт үзүүлсэн. Бусад спортын төрлүүд үргэлжилсээр байна. Гүйлтийн цанын төрөлд Норвеги, Шведүүд өндөр амжилт үзүүлж байгаа бол гүйлтийн тэшүүрийн төрөлд Нидерландын баг эрэгтэй, эмэгтэй төрөлдөө нийтдээ 6 алт, 3 мөнгө, 2 хүрэл медаль хүртээд байна.

Хоёрдугаар сарын 16-ны оройн байдлаар оролцогч 92 улсаас 23 улс ямар нэгэн медаль хүртээд байна.


 

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж