БНСУ-ын Пёнчан хотноо болж буй өвлийн олимпийн XXIII наадам өндөрлөхөд есөн өдрийн тэмцээн уралдаан үлдлээ. Өнөөдөр уран гулгалтын эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн аваргууд тодрох бл цанын чөлөөт үзүүлбэр ч шилдгүүдээ тодруулна. Мөн шорт-трек, биатлон, кёрлинг, хоккей зэрэг сонирхолтой төрлүүд явагдах бөгөөд хуваарийг хүргэж байна.
2 сарын 17-ний өдрийн хуваарь (Улаанбаатарын цагаар)
- 08:05 мин. Кёрлингийн эмэгтэйчүүдийн 5р тойргийн тоглолтууд
- 09:00 мин. Уран гулгалтын эрэгтэй ганцаарчилсан төрөл (медаль)
- 11:00 мин. Уулын цанын эмэгтэй супержи ангилал (медаль)
- 11:10 мин. Хоккейн эрэгтэй А хэсгийн КанадЧехийн тоглолт
- 11:10 мин. Хоккейн эмэгтэй плэйоффын Швейцар-Оросын олимпийн баг
- 12:55 мин. Цанын чөлөөт үзүүлбэрийн эмэгтэй слопстайл (медаль)
- 13:05 мин. Кёрлингийн эрэгтэйчүүдийн 6р тойргийн тоглолтууд
- 15:40 мин. Хоккейн эрэгтэй А хэсгийн БНСУШвейцар
- 15:40 мин. Хоккейн эмэгтэй плэйоффын Финланд-Швед
- 17:30 мин. Гүйлтийн цанын эмэгтэй 4х5 кмн буухиа (медаль)
- 19:00 мин. Цанын чөлөөт үзүүлбэрийн эрэгтэй акробат үзүүлбэр
- 19:05 мин. Кёрлингийн эмэгтэйчүүдийн 6р тойргийн тоглолтууд
- 19:15 мин. Биатлоны эмэгтэй 12.5 кмн бөөн гараа (медаль)
- 20:05 мин. Шорттрейкийн эмэгтэй 1500 м-н уралдаан (медаль)
- 20:20 мин. Шорттрейкийн эрэгтэй 1000 м-н уралдаан (медаль)
- 20:45 мин. Скелетон чарганы эмэгтэй төрөл (медаль)
- 21:10 мин. Хоккейн эрэгтэй В хэсгийн АНУОросын олимпийн баг
- 21:10 мин. Хоккейн эрэгтэй В хэсгийн СловакСловени
- 21:30 мин. Трамплин харайлтын эрэгтэй 120К ангилал (медаль)
Б.БЯМБА