Сар шинийн баярын өдрүүдэд бүх нийтээр амрах хуультай. Гэвч төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төв, түргэн тусламжийн төв, дүүргийн нэгдсэн эмнэлгүүд 24 цагаар үйл ажиллагаа явуулж, шаардлагатай тохиолдолд мэргэжлийн эмч нар хуваарийн дагуу дуудагдан тусламж, үйлчилгээ үзүүлж байна гэж албаны хүн мэдээллээ. Эрүүл мэндийн яамнаас хүргүүлсэн зөвлөмжийн дагуу эрүүл мэндийн байгууллага бүрт удирдлагын баг хяналт тавьж, эмч, мэргэжилтнүүд жижүүрлэн ажиллаж, алсын дуудлагын бэлэн байдлыг хангаж, тусламж, үйлчилгээ үзүүлж байна. Мөн өрхийн эмнэлгүүд амралтгүй ажиллаж байна.
№ | Байгууллагын нэр | Утасны дугаар | Цагийн хуваарь 02 сарын 16, 17, 18 | Тайлбар |
1. | Нийслэлийн Эрүүл мэндийн газар | 320981 | 24 цаг | Бүх эмнэлгүүдэд хариуцлагатай жижүүр ажиллаж, эмнэлгийн тусламж, үйлчилгээний талаархи гомдол санал хүлээн авч шийдвэрлэнэ. |
2. | Өрхийн эрүүл мэндийн төв | /утасны жагсаалт www.ubhealth.mn –ээс авна уу./ | 10-16 цагийн хооронд | |
3. | Дүүргийн эрүүл мэндийн төвийн Гэмтэл, Мэс засал, Дотор, Шүдний кабинет | – | 10-16 цагийн хооронд | |
4. | Дүүргийн Нэгдсэн эмнэлгүүд | СХНЭ 631108 ХУНЭ 379258 БЗНЭ 454004 СБНЭ 350790 ЧДЭМТ 314587 | 24 цаг | |
5. | Нийслэлийн түргэн тусламжийн төв Хүүхэд, насанд хүрэгчид | 103 70110103 | 24 цаг | |
6. | Шүд эрүү нүүрний эмгэг судлалын төв | 325731 | 10-16 цагийн хооронд |
Эх сурвалж: Нийслэлийн эрүүл мэндийн газар
Холбоотой мэдээ