Швед охин Х.Оэбергийн барьсан сюрприз

Хуучирсан мэдээ: 2018.02.16-нд нийтлэгдсэн

Пёнчан-2018 өвлийн олимп

Швед охин Х.Оэбергийн барьсан сюрприз

Швед охин Х.Оэбергийн барьсан сюрприз

Пёнчаны олимпийн наадмын биатлоны эмэгтэй 15 км-ын хувийн ганцаарчилсан гараанд хэний ч таамаглаагүй, 22 настай, швед охин Ханна Оэберг томчуудыг “нурааж”, аваргын алтан медаль хүртлээ. Тэр нийт замаа 41 мин 07.2 сек-дэд туулахдаа дөрвөн удаагийн буудлагаа цэвэр гүйцэтгэсэн юм. Ингэснээр тэр Словак бүсгүй А.Кузмина болон Германы Л.Далмайер нарыг ардаа орхиж, олимпийн аваргын алтан медаль хүртжээ. Тус уралдаанд А.Кузмина хоёр сум алдаж, дэд байранд орсон бол Германы Л.Далмайер 1 сум алдаж, 1 минутын торгуультайгаар хүрэл медалийн эзэн болжээ.

Алтан медалийн эзэн швед бүсгүй Х.Оэбергийн хувьд Пёнчаны олимпийн наадамд шилдгүүдтэй сайн өрсөлдсөн. Спринт уралдаанд 7-р байранд ороод байсан бол хөөх уралдаанд 5-р байранд багтаж, 2 удаа ТОП-10-д багтсан.

Тэгвэл 15 км-ын хөөх уралдаанд хамгийн шилдэг нь байж, хашир туршлагатай олон шилдэг тамирчдыг ардаа орхин, анхны олимпийн наадамдаа алтан медаль хүртэв. Х.Оэбергийн тогтоосон энэхүү амжилт бол олимпийн эмэгтэй биатлоны спортын түүхэнд ганцаарчилсан төрлийн уралдаанаас алтан медаль хүртсэн хамгийн залуу аварга биатлончин болж байна. Түүнээс өмнө Болгарын Е.Дафовска 1998 оны Наганогийн олимпийн наадмын хувийн 15 км-ын уралдаанд, Германы М.Нойнер 2010 оны Ванкуверын олимпийн наадмын бөөн гараа болон хөөх уралдаануудад тус тус 23 настайдаа олимпийн наадмын аварга болж байсан. Тэгвэл Шведийн Х.Оэберг энэхүү амжилтыг ахиулж 22 настайдаа биатлоны ганцаарчилсан төрөлд олимпийн аварга цолыг хүртэж байна. Шведийн ирээдүй гэрэлтэй байна.

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж