Сүйрсэн Ан-148 онгоцны дуу хураагуурын мэдээллийг тайлжээ

Хуучирсан мэдээ: 2018.02.16-нд нийтлэгдсэн

Сүйрсэн Ан-148 онгоцны дуу хураагуурын мэдээллийг тайлжээ

Сүйрсэн Ан-148 онгоцны дуу хураагуурын мэдээллийг тайлжээ

Улс хоорондын нислэгийн хороо Москва мужид сүйрсэн Ан-148 онгоцны дуу хураагуурын мэдээллийг хуулан авч, тайлсан байна. 

Шинжээчид дуу хураагуур дахь мэдээллийг тайлж, дүн шинжилгээ хийжээ. Тус шинжилгээгээр, онгоцны сүйрэл нислэгийн хурдны мэдээллийн зөрүүнээс болсон байх магадлалтай гэнэ. Тус мэдээллийг нисгэгчид тодорхой төхөөрөмжөөс авдаг аж.  Доголдол  агаарын даралтын хурдыг хэмждэг бүрэн даралтын хүлээн авагч хөлдсөнтэй холбоотой байж магадгүй гэв. Учир нь тэдгээрийн халаалтыг унтраасан байжээ. 

"Saratov airlines" компанийн Ан-148 онгоц өнгөрсөн ням гаригт /2018.02.11/Москвагаас Орск нисэх чиглэлтэй байсан бөгөөд Домодедово нисэх буудлаас хөөрөөд хэдхэн минутын дотор сүйрч, 71 хүн амиа алдсан билээ.

Энэ хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. 

Ан-148 онгоцны сүйрэл 30 гектар талбайг хамарчээ. Эрэн хайх, аврах ажиллагаа өнөөдрийг хүртэл үргэлжилж байна.

Одоогийн байдлаар аврагчид хүний биеийн 1500 гаруй хэсэг, онгоцны 4000 хэсгийн илрүүлээд байгаа ажээ. 

А.АНИР

Эх сурвалж: РИА НОВОСТИ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж