БНСУ-ын Пёнчан хотод Өвлийн олимпийн XXIII наадам болж байгаа. Гэхдээ олимпийн тэмцээний үзэгчдийн суудал өнөөдөр маш цөөн хүнтэй байгаа ажээ. Учир нь Өвлийн олимпийн наадам Азийн уламжлалт Цагаан сарын баяртай нь давхцаж байгаа тул ийм нөхцөл байдал үүслээ гэдгийг олимпийн наадмыг зохион байгуулах хорооны төлөөлөгч Сон Пэк Ю мэдэгдлээ.
Тэрбээр мэдэгдэлдээ "Олимпийн наадмын тасалбар 91 хувьтай борлуулагдсан. Гэхдээ үзэгчдийн суудал хоосон байна. Энэ нь хэд хэдэн шалтгаантай. Нэгт, салхи маш хүчтэй байна. Иймээс үзэгчид ирэхгүй байх шиг байна. Мөн Цагаан сар тохиож байна. Цагаан сар бол гэр бүлийн баяр. Энэ баярыг гэртээ хамаатан садан, найз нөхөд, ах дүүстэйгээ тэмдэглэдэг уламжлалтай" гэж Сон Пэк Ю хэлжээ.
А.АНИР