Уран гулгалтын ганцаарчилсан төрөл эхэллээ

Хуучирсан мэдээ: 2018.02.16-нд нийтлэгдсэн

Пёнчан-2018 өвлийн олимп

Уран гулгалтын ганцаарчилсан төрөл эхэллээ

Уран гулгалтын ганцаарчилсан төрөл эхэллээ

“Пёнчан 2018” олимпийн наадам өндөрлөхөд 10 хоногийн хугацаа үлдлээ. Өнөөдрийн байдлаар 46 багц медалийн эзэд тодроод байна.

Олимпийн наадмын хамгийн сонирхолтой төрлийн нэг болох уран гулгалт таван төрөлд медальтнууд тодорно. Одоогоор багийн болон хосын төрөл болсон. Тэгвэл өнөөдрөөс эрэгтэй ганцаарчилсан төрөл богино үзүүлбэрээр эхэлж, маргааш чөлөөт үзүүлбэр болсноор медальтнууд тодорно.

Пёнчаны олимпийн наадмыг Германы баг тамирчид 9 алт, 2 мөнгө, 4 хүрэл медальтай тэргүүлж байгаа бол Норвеги, Нидерланд, АНУ, Канад, Швед удаах байруудад бичигдэж байна. Наадмыг зохион байгуулагч БНСУ 2 алт, 1 хүрэл медаль хүртсэн амжилтаар жагсаалтыг 9-р байрт, Олон улсын олимпийн хорооны тугийн дор оролцож буй ОХУ-ын баг 2 мөнгө, 4 хүрэл медаль хүртжээ.

Одоогоор 23 орон ямар нэгэн медаль хүртээд байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж