Ахмад настнууддаа хүндэтгэл үзүүллээ

Хуучирсан мэдээ: 2018.02.16-нд нийтлэгдсэн

Ахмад настнууддаа хүндэтгэл үзүүллээ

Ахмад настнууддаа хүндэтгэл үзүүллээ

Сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд нар хамгийн өндөр настай ахмадуудад хүндэтгэл үзүүлж, Төрийн ордонд хүлээж авдаг уламжлалтай. Энэ жилийн хувьд 80-106 настай ахмадуудын төлөөлөл болон есөн буурлыг хүлээн авч Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд хүлээж авч, хүндэтгэл үзүүллээ.

Мал аж ахуйн салбарт насаараа ажилласан Р.Лхасүрэн /106 настай, эмэгтэй/, Г.Цэндхүү /97 настай, эмэгтэй/, Ц.Должинсүрэн /92 настай, эмэгтэй/, Г.Очирбат /89 настай, эрэгтэй/, О.Гүндэгмаа /86 настай, эмэгтэй/, Б.Гомбо /86 настай, эрэгтэй/, Б.Товуу /82 настай, эрэгтэй/, Г.Дан-Аа /80 настай, эрэгтэй/, Б.Нацагбадам /79 настай, эмэгтэй/ нар энэ жил хүрэлцэн иржээ. Азай буурлууд мал аж ахуй, хөдөө аж ахуй, төрийн захиргаа, улс төр, нягтлан бодох, зам, тээврийн салбарт ажиллаж улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулжээ. Энэ үеэр ахмадуудын сэтгэгдлийг сонслоо.

Завхан аймгийн ахмад настан Г.Цэндхүү:

-Эмээ нь 96 нас насалж байна. Насаараа оёдлын үйлдвэрт ажиллаж, ажил амьдралаа холбосон хүн. Дайны жилүүдээс эхлээд л оёдлын үйлдвэрт ажиллаж эхэлж байлаа. Өнөөдөр төрийнхөө сүлдэнд мөргөж, Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдтайгаа золголоо. Сэтгэл санаа маш өндөр байна. Ирж байгаа нохой жил сайн сайхан жил болж, Монголын ард түмэн минь эрүүл энх байж, элбэг дэлбэг, албан ажлаа сайн хийж, эвтэй найртай байж, урт наслахыг ерөөе.

Дундговь аймгийн ахмад настан Б.Ганбат:

-87 насандаа Төрийн ордонд золгож байгаадаа маш их баяртай байна. Хүн ер нь өөрт оногдсон ажлаа маш сайн, сэтгэлээ хийх хэрэгтэй. Би Дундговь аймгийн усны газарт олон жил ажилласан, маш олон худаг гаргаж, малчин түмэндээ дэм болж явсаар ирсэн. Хөдөлмөрлөсөн зүтгэлийг үнэлж, өнөөдөр төрийн минь түшээд хүндэтгэн хүлээж авч байгаа талархаж байна. Өнөөдөр төр засаг минь хүлээж авч хүндэтгэл үзүүлж байгаад талархаж байна. Гарч байгаа нохой жил хүнд муу байхгүй, сайхан жил байх болно. Нохой бол хүнд маш ээлтэй жил. Тиймээс монголчуудад ээл, ивээлээ өгсөн жил байх болтугай.

Сүхбаатар аймгийн ахмад настан Р.Лхасүрэн:

-Би Сүхбаатар аймгийн Онгон сумын 1-р бригадад насаараа мал маллаж өссөн хүн. Өнөөдөр 106 насандаа төрийн хүндэтгэл хүлээж, Төрийн ордондоо орж байгаадаа маш их баяртай байна. Монголынхоо ард түмэнд болон үр хүүхдүүддээ сар шинэдээ сайхан шинэлээрэй.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж