Ука “Моннис”-ын шоуг чимэв

Хуучирсан мэдээ: 2011.08.15-нд нийтлэгдсэн

Ука “Моннис”-ын шоуг чимэв

“Киви” хамтлагийн ахлагч Ука өнгөрсөн баасан гаригт  “Моннис Моторс” компанийн “Infiniti Day” ёслолын ажиллагаанд оролцож, уран бүтээлээсээ сонирхуулсан юм. Тэрбээр энэ өдөр өөрийн бие даан гаргаж байгаа шинэ цомгийнхоо нэг дууг толилуулсан бөгөөд хүрэлцэн ирсэн зочид анхны сонсогч нь болсон юм.

Тус хүлээн авалтын үер зочдын дунд асуулт тавин шагнал гардуулахад адтай Ука “Nissan компаний одоогийн
захирлын нэрийг хэлнэ үү? “ гэсэн асуултад хамгийн түрүүнд  хариулан
“Гоёо” брэндээс 100 мянган төгрөгийн бараа худалдан авах картаар
шагнуулж, энэ үдшийн азтан болов. Ука энэ үдэш хар хөх өнгийн өрөөсөн
ханцуйтай, урт намирсан даашинзаар гоёсон нь зочдын нүдийг хужирлаж байлаа.

Тэр зочдоос хамтдаа зургаа авахуулъя гэсэн саналд дарагдсан ч уриалгахан нь аргагүй зөвшөөрч байсан шүү. Ука энэ үдэш сүүлийн үед түүнтэй байнга л шоу, тоглолт бүрт хамт явах болсон дүүгийнхээ хамт ирсэн байлаа. Эгчтэйгээ усны дусал шиг адилхан дүү нь түүний хамгийн сайн туслах нь бололтой. Зураг авхуулахад нь цүнхийг нь барьж, тэр ч бүү хэл зургийг нь дарж өгч байгаа харагдсан.

Фото зургийг ЭНД дарж үзнэ үү


А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж