Энэ жилийн бэлэг тэмдэг ба дэлхийн улстөрчид

Хуучирсан мэдээ: 2018.02.16-нд нийтлэгдсэн

Энэ жилийн бэлэг тэмдэг ба дэлхийн улстөрчид

Энэ жилийн бэлэг тэмдэг ба дэлхийн улстөрчид

Билгийн тооллын  XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жил ийнхүү айлчилж байна.  Нохой жил нь нөхөрлөл, үнэнч, шударга ёсыг бэлэгддэг. Эдгээр чанарыг улстөрчид ч гэсэн үнэлдэг гэнэ Иймээс тэд үргэлж нохой дагуулах дуртай байдаг гэнэ. News агентлаг дэлхийн удирдагчид ба тэдний нохдыг танилцуулж байна. 


1ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд болгар овчарка Баффи нохойг Болгарийн Ерөнхий сайд асан Бойко Борисов бэлэглэж байв. Харин акита-ину Юмэ нохойг Япон Улсын Акита мужийн захиргаанаас бэлэглэсэн түүхтэй

2 Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Немо нэртэй нохойн хамт: Тэрбээр Немо нохойгоо хурал цуглаанд дагуулж явах дуртай нэгэн.  Эммануэль Макрон 2017 оны наймдугаар сард Немог худалдан авчээ.

3 Барак Обама  Бо нэртэй нохойтойгоо тоглож байна. Бо нохойг АНУ-ын Цагаан ордонд амьдардаг анхны нохой хэмээн нэрлэж байсан удаатай. Барак Обама сенатор Кеннидигээс Бо нохойг бэлгэнд авчээ. 

4 ОХУ-ын Ерөнхий сайд Дмиртрий Медведев долоон нохойтой. Гэхдээ тэрбээр  алтан шаргал үстэй ретривер үүлдэрийн Альдо нохойгоо албан уулзалт болон төрөл бүрийн арга хэмжээнд байнга дагуулж явах дуртай нэгэн. Альдо нохой Ерөнхийлөгч Владимир Путинтэй хамт бадминтон тоглож байсан удаатай. 

5 Билл Клинтон хамгийн хайртай Бадди нохойн хамт. Бадди нохой 2012 онд авто ослоор өөд болжээ. Энэ үед Клинтон үнэнч андаа алдсандаа харамсч байна хэмээн хэлж байсан ажээ. 

6 АНУ-ын Ерөнхийлөгч асан Жорж Буш Барни нохойн хамт. Тэрбээр Путинтэй уулзах үеэрээ Барни нохойгоо танилцуулж байсан гэдэг 

7 АНУ-ын Ерөнхийлөгч агсан Жеральд Форд Цагаан ордонд алтан шаргал үстэй ретривер үүлдэрийн нохой Либертитэй хамт /1974 он/

8 АНУ-ын Ерөнхийлөгч агсан Рональд Рейган болон түүний гэргий Нэнси Рекс нохойн хамт /1985 он/

9 Чилийн Ерөнхийлөгч агсан Сальвадор Альенде нохойн хамт /1970 он/

10Их Британийн хатан хаан Елизавета II Корги үүлдэрийн нохойн хайртай /1969/

А.АНИР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж