Женнифер Энистон гэрлэлтээ цуцлуулжээ

Хуучирсан мэдээ: 2018.02.16-нд нийтлэгдсэн

Женнифер Энистон гэрлэлтээ цуцлуулжээ

Женнифер Энистон гэрлэлтээ цуцлуулжээ

"Найзууд" киноны Рэйчел Грин дүрээрээ дэлхийн нийтэд танигдсан АНУ-ын жүжигчин Женнифер Энистон болон түүний нөхөр, жүжигчин, зохиолч Жастин Теру нар гэрлэлтээ цуцлуулах болсноо албан ёсоор мэдэгдлээ. 

Мэдэгдэлдээ "Бидний явж буй зам цаашид нийлэхгүй болсон тул ийнхүү гэрлэлтээ цуцлуулахаар боллоо. Гэхдээ бид нөхөрлөлөө хадгалж, найзын харилцаагаа үргэлжлүүлэхийг хүсч байна’ гэв 

Алдарт хос 2017 оны сүүлээр гэрлэлтээ цуцлуулах шийдвэрийг гаргасан байна. 

Тэд 2012 онд сүй тавьж, 2015 онд албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлсэн билээ. 

А.АНИР

Эх сурвалж: TMZ

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж