
18 хүртэлх насныхны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 16-21-нд үргэлжлэх бөгөөд тэмцээнд оролцох Монголын баг тамирчид өнөөдөр эх орноосоо мордлоо. Баг тамирчдын бүрэлдэхүүнд Э.Хулан, Э.Сүрэнням, Г.Уртнасан, Э.Дэмүүл, М.Болдбаатар нарын тамирчид багтжээ. Баг тамирчдыг Монголын усан спорт сонирхогчдын холбооны дэд ерөнхийлөгч Д.Баясгалан, тэргүүлэгч гишүүн О.Эрдэнэтуяа нар ахлах юм байна.
С.Цэлмэг