17 хүний амийг хөнөөсөн Николас Крузыг батлан даалтад гаргахаас татгалзав

Хуучирсан мэдээ: 2018.02.16-нд нийтлэгдсэн

17 хүний амийг хөнөөсөн Николас Крузыг батлан даалтад гаргахаас татгалзав

17 хүний амийг хөнөөсөн Николас Крузыг батлан даалтад гаргахаас татгалзав

АНУ-ын шүүх 19 настай Николас Крузыг батлан даалтад гаргахаас татгалзсан гэж Associated Press агентлаг мэдээлж байна. Ялагдагчийн өмгөөлөгч шүүхээс гаргасан шийдвэрт давж заалдахгүй гэдгээ мэдэгдсэн аж.

Николас  Круз нь хоёрдугаар сарын 14-ний өдөр Флорида мужийн Парклэнд хотын дунд сургуульд гал нээсний улмаас 17 хүн амиа алдаж, 15 хүн шархдаж, эмнэлэгт хүргэгдсэн байна.

Аллага үйлдэгч нь ‘Marjory Stoneman Douglas High School’ сургуулиас өнгөрсөн жил хөөгдсөн аж. Тэрбээр AR-15 буугаар зэвсэглэсэн байсан ба сургуулиас хөөгдсөндөө өширхөн ийм хэрэг үйлдсэн байх магадлалтай гэв.

А.АНИР

Эх сурвалж: AP
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж