NotPetya вирусийг зохион бүтээхэд Оросууд оролцсон гэж Цагаан ордон үзэв

Хуучирсан мэдээ: 2018.02.16-нд нийтлэгдсэн

NotPetya вирусийг зохион бүтээхэд Оросууд оролцсон гэж Цагаан ордон үзэв

NotPetya вирусийг зохион бүтээхэд Оросууд оролцсон гэж Цагаан ордон үзэв

ОХУ Not Petya вирусийг ашиглан  2017 оны зун Украин болон бусад улсуудад кибер халдлага үйлдсэн гэж Цагаан ордон буруутгаж байна.

Тодруулбал "2017 оны зургаадугаар сард оросын цэргүүд түүхэнд тэмдэглэгдэхээр маш хор хөнөөлтэй кибер халдлагыг эхлүүлсэн. Тэд NotPetya  вирусийг зохион бүтээхэд гар бие оролцсон. Вирус дэлхий дахинд маш хурдацтай тархаж, олон сая ам.долларын хохирол учруулсан. Тус вирус нь Украин дахь тогтворгүй байдлыг улам дэвэргэх Кремлийн төлөвлөгөөний нэг хэсэг байсан’ гэж Цагаан ордны хэвлэлийн албанаас мэдэгдэв. 

Өмнө нь Их Британи АНУ-ын адил Оросын Засгийн газрыг дээрх хэрэгт буруутгаж байсан.

Харин ОХУ-ын зүгээс дээрх буруутгалыг эрс үгүйсгэж байгаа ажээ

А.АНИР

Эх сурвалж: RT

 

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж