Сар шинийн баярыг тохиолдуулан цагдаа, Онцгой байдал, эрүүл мэндийн байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажилладаг. Үүний дагуу Нийслэлийн Онцгой байдлын газар, цагдаа, эрүүл мэндийн байгууллага болон харьяа дүүргийн салбар нэгжүүд хоёрдугаар сарын 15-ны 09.00 цагаас хоёрдугаар сарын 19-ний 09.00 цаг хүртэл өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана.
Түүний гадна баярын өдрүүдэд дүүргүүдийн гамшгаас хамгаалах, хэв журам сахиулах, авто замын хөдөлгөөн зохицуулах, мэргэжлийн хяналт, зам, тээвэр, эрүүл мэнд, дулаан,эрчим хүч, орон сууц, мал эмнэлэг, дүүргийн хариуцлагатай жижүүрийн томилгоот бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах юм.