Төрийн өндөрлөгүүд 09.00 цагт золгоно

Хуучирсан мэдээ: 2018.02.16-нд нийтлэгдсэн

Төрийн өндөрлөгүүд 09.00 цагт золгоно

Төрийн өндөрлөгүүд 09.00 цагт золгоно

Сар шинийн баярын уламжлал ёсоор өнөөдөр /2018.02.16/ 09.00 цагт Төрийн гурван өндөрлөг золгож, ахмадууддаа хүндэтгэл үзүүлнэ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар Төрийн есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлж, Төрийн хүндэтгэл ёслолын өргөөнд золголт хийнэ.

Төрийн золголтод Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Цэрэндорж хүрэлцэн ирж, төрийн хан хуурыг эгшиглүүлэн цэнгүүлж, төр, түмэндээ өргөх айлтгал магтаалыг аялгуулдаг уламжлалтай билээ. Төрийн өндөрлөгүүд золгосны дараа Ерөнхий сайд ахмад, буурлуудаа хүндэтгэн Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд хүлээн авч, хүндэтгэл үзүүлдэг билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж