Олимпийн наадмын онцгой дэмжигчид

Хуучирсан мэдээ: 2018.02.15-нд нийтлэгдсэн

Пёнчан-2018 өвлийн олимп

Олимпийн наадмын онцгой дэмжигчид

Олимпийн наадмын онцгой дэмжигчид

Пёнчан 2018 өвлийн олимпийн XXIII наадмын хөгжөөн дэмжигчдийн дунд онцгойрч байгаа баг бол Хойд Солонгосын хүчирхэг бүсгүйчүүд билээ. Наадмын нээлтийн өмнөөс эхлэн олны анхааралд өртсөн тэд энэ удаагийн тоглолтыг чимж байна. Хоккей, уран гулгалт, тэшүүр зэрэг сонирхолтой төрлүүдэд үзэгчийн суудлаас баг тамирчдаа дэмжиж буй тэдний хичээл зүтгэл талаар өнгөрсөнгүй.

‘Хамтдаа нэг болон оролцож байгаад баярлаж байна’, ‘Бид нэг баг’, ‘Баярлалаа’ гэж хэлэх тэдний хүчтэй дэмжлэг танхимыг цуурайтуулж байна.  

Хэдийнэ дэлхийн хэвлэл мэдээллийн анхааралд өртсөн Хойд Солонгосын хөгжөөн дэмжигчдийн багт 400 гаруй хүн багтжээ. Мэдээж эдгээр эмэгтэйчүүдээс гадна таеквондогийн баг бий.

Хойд Солонгосын төрийн өндөр албан тушаалтнууд болон урлагийн багаасаа дутахгүй олонд танигдаж буй эдгээр хөгжөөн дэмжигчдийг онцгой дэмжигчээр нэрлээд эхэлжээ.

Олимпийн наадам өндөрлөхөд 10 хоногийн хугацаа үлдсэн ч онцгой дэглэмтэй охидын баг энэ удаа онцгойрч байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж