Германы хос түрүүлж, нэгэн түүхэн амжилтыг үзүүлэв

Хуучирсан мэдээ: 2018.02.15-нд нийтлэгдсэн

Пёнчан-2018 өвлийн олимп

Германы хос түрүүлж, нэгэн түүхэн амжилтыг үзүүлэв

Германы хос түрүүлж, нэгэн түүхэн амжилтыг үзүүлэв

“Пёнчан 2018” өвлийн олимпийн наадмын медальтнууд тодорсоор байна. Өчигдөр буюу хоёрдугаар сарын 15-ны өдөр уран гулгалтын хосын төрлийн чөлөөт үзүүлбэр болж, медальнууд тодорлоо.

Германы хос А.Савченко, Бруно Массот нар 235.90 оноогоор алтан медаль хүртсэн бол тэднээс 0.43 онооны алдагдалтайгаар БНХАУ-ын хос удаах байранд орлоо. Герман улсын хосын хувьд нэгэн түүхэн амжилтыг тогтоосон бөгөөд тус улсаас 66 жилийн түүхэнд анх удаа хосын төрөлд олимпийн аварга төрж байна. Канадын Маган Духамел, Эрик Радфорд нар хүрэл медалийг хүртлээ.

Богино үзүүлбэрийн дараа хоёрдугаар байрт бичигдэж байсан ОХУ-ын хос Евгениа Тарасова, Владимир Морозов нар дөрөвдүгээр байрт орсон бөгөөд тэд Канадын хосоос зургаан онооны алдагдалтай байсан юм.

Хосын төрөлд оролцсон Хойд Солонгос Ким Жү Сик, Лём Дэ Уг нар 13-р байрыг эзэллээ. Нийт 22 хос оролцсоноос чөлөөт төрөлд 16 нь өрсөлдөх эрхийг авчээ.

Уран гулгалтын эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөл өнөөдөр богино үзүүлбэрээр эхлэх бөгөөд маргааш чөлөөт үзүүлбэр болж, медальтнууд тодорно.

Олимпийн наадмын мөнгөн медальт БНХАУ-ын Wenjing Sui, Cong Han

Олимпийн наадмын хүрэл медальт Канадын хос Meagan Duhamel, Eric Radford

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж