Имартын хамт олон Сар шинийн баярт зориулсан худалдаагаа явуулан үйлчлүүлэгч олны хөлд дарагдан амс хийх чөлөөгүй ажиллаж байгаа хэдий ч Нийгмийн хариуцлагын ажлаа умарталгүй амжуулж байна.
Тэд нийгмийн сайн сайхны төлөө сар бүр 1 сайн үйлсийн ажлыг хийхээр төлөвлөн “Итгэл найдвараа хуваалцъя” аяныг компанидаа эхлүүлжээ. Нийгмийн хариуцлагын ажилд өөрийн тус, хувь нэмрээ оруулахаар ажилтанууд нь сар бүр хандив өгөхөөр болжээ. Тус аяны хүрээнд гарах зардлыг Имартын ажилтнууд болон Скай Хайпермаркет ХХК хамтран гаргахаар болж байгаа юм байна.
“Итгэл найдвараа хуваалцъя” аяны эхний ажил нь Нийслэлийн зарим хороодод байгаа хогийг авах машины давтамжийг нэмэгдүүлэн Сар шинээ хоггүй цэвэр угтахад нь хувь нэмэрээ оруулахад чиглэсэн байна.
Энэхүү үйл ажиллагаанд нь нийт Нийслэлийн 3 дүүргийн 7 хороо хамрагдсан бөгөөд хорооны иргэд чин сэтгэлээсээ талархаж буйгаа илэрхийлж байлаа.
Мөн аяны хүрээнд Имартчууд зарим ахмадууддаа сар шинийн бэлэг хүргэжээ. Ганц бие, асаргаанд байдаг ахмадуудад сар шинийнх нь тавгаа өнгөлөх идээ будаа бэлэглэсэн байна.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.