Явган хүний замын эвдрэлд жолооч нарыг буруутгав

Хуучирсан мэдээ: 2011.08.15-нд нийтлэгдсэн

Явган хүний замын эвдрэлд жолооч нарыг буруутгав

Нийслэлийн болон улсын хөрөнгөөр гүйцэтгэж байгаа зам засварын ажил одоогоор  70 гаруй хувьтай үргэлжилж байгаа аж. Засвар хийсэн зорчих хэсгийн зарим замын ажлыг хүлээлгэн өгсөн ч жолооч нарын хариуцлагагүй байдал,  замын хөдөлгөөнд соёлгүй оролцож байгаа үйлдлээс болж явган хүний замууд эхнээсээ эвдэрч эхлээд байгаа гэнэ. “Замын хөдөлгөөнд оролцох соёл дутмагаас болж явган хүний замаар зорчиж байгаа эдгээр жолооч нар зам эвдэхээс гадна явган зорчигчдын аюулгүй байдалд  нөлөөлж байна” гэж нийслэлийн Авто замын газраас анхааруулж байна. Тэрбээр мөн хөдөлгөөнийг хязгаарласан замаар зорчиж байгаа нь зам барилгын ажлын чанарт сөрөг нөлөө үзүүлдэг болохыг анхааруулж, жолооч нарыг хөдөлгөөнд соёлтой оролцохыг анхааруулж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж