М.Энхболдын хүү Э.Анар, Д.Ганбаатарын дүү Д.Жамъян Алдарт уяач боллоо

Хуучирсан мэдээ: 2018.02.15-нд нийтлэгдсэн

М.Энхболдын хүү Э.Анар, Д.Ганбаатарын дүү Д.Жамъян Алдарт уяач боллоо

М.Энхболдын хүү Э.Анар, Д.Ганбаатарын дүү Д.Жамъян Алдарт уяач боллоо

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссоос өргөн мэдүүлсэн саналыг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга XVII жарны “Тийн унжлагат” хэмээх Шороон нохой жилийн сар шинийн баярын босгон дээр зарлиг гаргаж, олон жил хурдан морины уяа сойлго тааруулж улсын хэмжээний наадмуудаас түрүү, айраг авсан нэр бүхий уяачдад улсын цол хүртээлээ. Цол хүртсэн уяачид дунд УИХ-ын дарга М.Энхболдын хүү Э.Анар, ‘Макс’-ын Д.Ганбаатарын дүү Д.Жамъян нар багтлаа. 

Уяачдын цолыг өнөөдөр Төрийн есөн хөлт цагаан тугт танхимд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гардуулж өгөв.

Тод манлай уяач цолоор:

  1. Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул, Монгол Улсын манлай уяач Төмөрбаатарын Галбадрах, /25 морь түрүүлж, айрагдсан. Үүнээс дээд нас 10, бага нас 15/
  2. Хөвсгөл аймгийн Тариалан сумын уугуул, Монгол Улсын манлай уяач Гордоогийн Доржпүрэв /21 морь түрүүлж айрагдсан. Үүнээс дээд нас 10, бага нас 11/ тус, тус Монгол Улсын Тод манлай уяач цол хүртэв.

Манлай уяач цолоор:

  1. Дундговь аймгийн Сайнцагаан сумын уугуул, Монгол Улсын алдарт уяач Пэлжээгийн Одонбаатарыг, /14 морь түрүүлж айрагдсан.           Үүнээс дээд нас 7, бага нас 7/
  2. Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, Монгол Улсын алдарт уяач Ононгийн Батболдыг, /12 морь түрүүлж айрагдсан. Үүнээс дээд нас 6, бага нас 6/
  3. Төв аймгийн Баянцогт сумын уугуул, Монгол Улсын алдарт уяач Сумъяасүрэнгийн Ганбаатарыг, /12 морь түрүүлж айрагдсан. Үүнээс дээд нас 6, бага нас 6/
  4. Төв аймгийн Баян сумын уугуул, Монгол Улсын алдарт уяач Пунцагбалжирын Энхмөнхийг, /19 морь түрүүлж айрагдсан. Үүнээс дээд нас 7, бага нас 12/
  5.  Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын уугуул, Монгол Улсын алдарт уяач Түвдэнжаажидын Батзоригийг, /12 морь түрүүлж айрагдсан. Үүнээс дээд нас 6, бага нас 6/
  6. Дорнод аймгийн Матад сумын уугуул, Монгол Улсын алдарт уяач Бат-Очирын Цэндбаатарыг, /15 морь түрүүлж айрагдсан. Үүнээс дээд нас 6, бага нас 9/
  7. Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул, Монгол Улсын алдарт уяач Анандын Ариунсайханыг, /12 морь түрүүлж айрагдсан. Үүнээс дээд нас 7, бага нас 5/
  8. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын уугуул, аймгийн алдарт уяач Гончигжавын Мөнхсайханыг, /12 морь түрүүлж айрагдсан. Үүнээс дээд нас 6, бага нас 6/

 

Алдарт уяач цолоор:

  1. Булган аймгийн Могод сумын уугуул, аймгийн алдарт уяач Нямцэрэнгийн Базаргарьдыг, /10 морь түрүүлж айрагдсан. Үүнээс дээд нас 4, бага нас 6/
  2. Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын уугуул аймгийн алдарт уяач Түвдэннямын Ганзоригийг, / 9 морь түрүүлж айрагдсан. Үүнээс дээд нас 6, бага нас 3/
  3. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул, аймгийн алдарт уяач Наранцэцэгийн Амгаланг, /12 морь түрүүлж айрагдсан. Үүнээс дээд нас 4, бага нас 8/
  4. Өвөрхангай аймгийн Уянга сумын уугуул, аймгийн алдарт уяач Баатарын Даваадорж /8 морь түрүүлж айрагдсан. Үүнээс дээд нас 5, бага нас 3/
  5. Орхон аймгийн Баян-Өндөр сумын уугуул, аймгийн алдарт уяач Доржийн Баясгаланг, /8 морь түрүүлж айрагдсан. Үүнээс дээд нас 7, бага нас 1/
  6. Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, аймгийн алдарт уяач Дагвадоржийн Жамъяанг, /11 морь түрүүлж айрагдсан. Үүнээс дээд нас 5, бага нас 6/
  7. Өвөрхангай аймгийн Хархорин сумын уугуул, аймгийн алдарт уяач Занабазарын Батбаярыг, /4 морь түрүүлсэн. Үүнээс дээд нас 2, бага нас 2/
  8. Төв аймгийн Баян сумын уугуул Энхболдын Анарыг, /13 морь түрүүлж айрагдсан. Үүнээс дээд нас 4, бага нас 9/
  9. Баянхонгор аймгийн Баянбулаг сумын уугуул, аймгийн алдарт уяач Чинбатын Махбалыг, /9 морь түрүүлж айрагдсан. Үүнээс дээд нас 4, бага нас 5/
  10. Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын уугуул, аймгийн алдарт уяач Мандахын Мөнхбатыг, /10 морь түрүүлж айрагдсан. Үүнээс дээд нас 4, бага нас 6/
  11. Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул, аймгийн алдарт уяач Жамбын Мөнхсүрэнг, / 9 морь түрүүлж айрагдсан. Үүнээс дээд нас 4, бага нас 5/
  12. Ховд аймгийн Цэцэг сумын уугуул, аймгийн алдарт уяач Начингийн Баасанжавыг, /10 морь түрүүлж айрагдсан. Үүнээс дээд нас 4, бага нас 6/
  13. Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын уугуул, аймгийн алдарт уяач Бөөхүүгийн Винтовыг, /10 морь түрүүлж айрагдсан. Үүнээс дээд нас 4, бага нас 6/
  14. Хөвсгөл аймгийн Тариалан сумын уугуул, аймгийн алдарт уяач Дондовын Бадрахыг, /8 морь түрүүлж айрагдсан. Үүнээс дээд нас 8/
  15. Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын уугуул, аймгийн алдарт уяач Лувсандагвын Эрдэнэбаатарыг /8 морь түрүүлж айрагдсан. Үүнээс дээд нас 4, бага нас 4/
  16. Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын уугуул, аймгийн алдарт уяач Чулуунбатын Цэрэнбат, /10 морь түрүүлж айрагдсан. Үүнээс дээд нас 4, бага нас 6/ нар Үндэсний их баяр наадмын тухай хуульд заасан болзол хангасан тул Алдарт уяач цол хүртлээ.

Шагнал гардуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Уяачийн эрдэм, адууны хиймориор монгол түмнээ баясгаж, төрийнхөө цолоор алдраа мялаасан Та бүхэнд баяр хүргэе.
Дэлхийн талыг эзэлсэн монголчуудын их түүх морин туурайгаар тамгалагдсан байдаг. Хурдан морины уралдаанд сэтгэл нь сэргэдэггүй, бахархаж огшдоггүй монгол хүн гэж байдаггүй. Та бүхний хөдөлмөр бол адууны соёлыг цогцоор нь агуулсан сонгодог жишээ. Бүрэн эрхт, тусгаар Монгол Улс байгаа цагт үндэсний их баяр наадам маань мөнх оршиж, эрдэмт уяачид маань төрийн наадамдаа ажнай монгол морьдоо уяж уралдуулж, түмэн олноо цэнгүүлсээр байх болно” гэв.

Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын уугуул, Улсын алдарт уяач Түвдэннямын Ганзориг:-Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Монгол Улсын алдарт уяач гэдэг эрхэм цолыг хүртэж байна. Энэ цолыг алтай нутгийнхан хамт хүртэж байгаа гэж ойлгож байна. Надтай хамт уул ус бүх зүйл хамт явдаг гэж би боддог. Алтай нутгийнхаа ард түмэндээ баярлалаа. Тэр дундаа өөрийн төрөлх нутаг Хөх морьт сумынхандаа баярлалаа.  

 Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, Улсын алдарт уяач Дагвадоржийн Жамъяан

-2017 онд сайхан уралдаж, хурдан сайхан морьд минь айраг түрүү авсан. Би сүүлийн дөрвөн жил морь уяж байна. Улс бүсийн наадмаас нийт 11 түрүүг авч байсан. 

Хөвсгөл аймгийн Тариалан сумын уугуул, Монгол Улсын манлай уяач, Тод манлай уяач Гордоогийн Доржпүрэв

-Ах нь нас 75 хүрч байна. Хөвсгөл аймгийн Цагаан уул сумын унаган иргэн. Тэсийн голдоо шилбүүр унаж хургаа хариулж явлаа. Би улс бүсийн наадмын 30 гаруй айраг түрүү авч байсан. Би зөвхөн уяач биш. Хөвсгөл аймгийн боловсролын системийг хөгжүүлэхийн төлөө 20 гаруй жил зүтгэсэн. Дараа нь Цагаан уул сумын намын дарга, Засаг даргаар 10 гаруй жил ажиллаж байлаа. Мөн тариа тарьж, гурил тэжээлийн үйлдвэр ажиллуулж 10 гаруй жил явлаа. Энэ хөдөлмөр зүтгэлийг минь үнэлж, өнөөдөр надад хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон гардуулж өгөх юм байна. Миний нутгийн ард түмэн намайг мэдэх байх. Цагаан уулынхаа хөдөлмөрчдөд сайн сайхныг хүсье. Сар шинэдээ сайхан шинэлээрэй. 
  

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж