"Пёнчан 2018": Ч.Отгонцэцэг өнөөдөр уралдана

Хуучирсан мэдээ: 2018.02.15-нд нийтлэгдсэн

Пёнчан-2018 өвлийн олимп

"Пёнчан 2018": Ч.Отгонцэцэг өнөөдөр уралдана

"Пёнчан 2018": Ч.Отгонцэцэг өнөөдөр уралдана

Пёнчан 2018 өвлийн олимпийн наадмын зургаа дахь өдөр буюу өнөөдөр Монголын тамирчин уралдаанд гарах гэж байна. Гүйлтийн цанын эмэгтэйчүүдийн 10 км-ын зайд Ч.Отгонцэцэцэг уралдах бөгөөд нийт 90 тамирчин гараанаас гарна. Уралдаан Улаанбаатарын цагаар 14,30-с эхэлнэ.

Олимпийн наадмын гүйлтийн цанын тэмцээн болж буй Альпенсиа цанын төвд Сөүлийн нээлттэй тэмцээн болоход Ч.Отгонцэцэг мөнгөн медаль хүртсэн. Энэхүү уралдаан өнгөрөгч нэгдүгээр сарын 6-ны өдөр болсон юм.

“Сочи 2014” олимпийн наадамд уралдаж байсан Ч.Отгонцэцэг өнгөрсөн онд “В” ДАШТ-д шагналт IV байр эзэлсэн бөгөөд Финландын Лахти, Контилахти, Рука, Иматра, Сарисэлка хотуудад Олимпийн наадамд эрх олгох цуврал тэмцээнүүдэд оролцож эрхээ баталгаажуулсан юм. Тэрбээр Монгол улсын аваргаар 29 удаа шалгарсан бөгөөд олимпийн наадамд хоёр дахь удаагаа оролцоод байна.

Фото: Монголын үндэсний олимпийн хороо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж