“Хоёр Тобиас” олимпийн хошой аварга боллоо

Хуучирсан мэдээ: 2018.02.15-нд нийтлэгдсэн

Пёнчан-2018 өвлийн олимп

“Хоёр Тобиас” олимпийн хошой аварга боллоо

“Хоёр Тобиас” олимпийн хошой аварга боллоо

Люж чарганы эрэгтэйчүүдийн хосын төрлийн медалийн эзэд тодорлоо. Энэ удаагийн аваргаар Сочигийн олимпийн аварга Тобиас Вендль болон Тобиас Арльт нар аваргын алтан медалийн хүртэл энэ төрөлдөө олимпийн хошой аварга цолыг хүртлээ. Тэд хосын уралдаанд алтан медаль хүртэснээс гадна 2014 оны Сочигийн олимпийн наадамд холимог багийн төрлөөр алтан медаль хүртэж байсан бөгөөд Тобиасууд олимпийн 3 алтан медальтай болж байна. 

“Хоёр Тобиас” Пёнчаны олимпийн наадамд хамгийн хүчтэй өрсөлдөгчдөөр нэрлэгдэж байсан. Үүнийгээ ч батлан харуулж 2 гараанд хоёуланд нь бусад өрсөлдөгч нараа илүүрхэж нийт 1 мин 31.697 сек-н амжилт үзүүлж алтан медаль хүртсэн. Харин мөнгөн медалийг тэргүүлэгчдээс 0.088 сек-н алдагдалтайгаар Австри залуус П.Пенц/Г.Фишлер хүртсэн бол хүрэл медалийг мөн Германы Т.Эггерт/С.Бенеккен нар хүртсэн байна.

Б.БЯМБАБАЯР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж