Хойд Солонгосын уран гулгалтын хос “цахилгаан” үзүүлбэрээрээ анх удаа өвлийн Олимпт оролцов. Рём Тэ Ок ба Ким Жу Сик нар Бийтлс хамтлагийн A Day in the Life’ дуун дээр хөгжөөн дэмжигч олныхоо өмнө үзүүлбэрээ толилуулав. Рём Тэ Ок 19 настай бол түүний хамтрагч 25 настай аж. Тэдний үзүүлбэр нийт 69.40 оноо авсан байна. Түүнчлэн тэд хувийн дээд амжилтуудаа ахиулжээ.
Хойд Солонгосын 22 тамирчин, 400 гаруй төлөөлөгч, хөгжөөн дэмигчийн хамтаар өвлийн Олимпт оролцож байна.
Эх сурвалж: ВВС
Б.ТУЯА