Хойд Солонгосын төлөөлөгчдийг хүлээн авсан зардлыг төлнө

Хуучирсан мэдээ: 2018.02.15-нд нийтлэгдсэн

Хойд Солонгосын төлөөлөгчдийг хүлээн авсан зардлыг төлнө

Хойд Солонгосын төлөөлөгчдийг хүлээн авсан зардлыг төлнө

Өмнөд Солонгосын засгийн газраас өвлийн Олимпийн наадмын үеэр Пёнчан хотноо Пхеньяны төлөөлөгчдийг хүлээн авсан зардлыг төлөх тухай тогтоолын төслийг баталжээ. Нийт 2,86 тэрбум вон буюу 2.64 сая орчим ам.долларыг Өмнөд Солонгосын Нэгдлийн яамны төсвөөс гаргах аж. Өвлийн Олимпийн наадамд оролцохоор Хойд Солонгосоос 400 гаруй хөгжөөн дэмжигч, тоглолтын баг хамт олон Пёнчанд ирсэн юм.

Сөүлийн Засгийн газраас хөгжөөн дэмжигчид, таеквондогийн үзүүлэн тоглогчид болон охидын хамтлагийн хүнс, байрны зардлыг төлөхөөр болжээ. “Reuters” агентлагт мэдээлснээр Хойд Солонгосын тал Сөүл хотноо тансаг зэрэглэлийн зочид буудалд үдлээд өнгөрсөн ням гаригт тусгай хөлөг онгоцоор нутаг буцсан юм.

Харин Хойд Солонгосын 22 тамирчны зардлыг Олон улсын Олимпийн хорооноос төлөх бол улс төрийн төлөөлөгчдийн зардлыг тусад нь Сөүлийн тал гаргах аж.

Хойд Солонгос улсаас өргөн бүрэлдэхүүнээ илгээж, Ким Жон Уны төрсөн дүү анх удаа Сөүлд айлчилсан нь нь хоёр орны харилцаанд том дэвшил болжээ. Түүнчлэн хоёр Солонгосын тамирчид нэгдэн эмэгтэйчүүдийн хоккейн хамтарсан баг гарган өвлийн Олимпт оролцож байна.

Эх сурвалж: ВВС

Б.ТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж