ОХУ-д “YouTube”, “Instagram”-ыг хааж магадгүй

Хуучирсан мэдээ: 2018.02.15-нд нийтлэгдсэн

ОХУ-д “YouTube”, “Instagram”-ыг хааж магадгүй

ОХУ-д “YouTube”, “Instagram”-ыг  хааж магадгүй

ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө “YouTube”, “Instagram”-ыг ОХУ-д хааж магадгүй байгаа талаар ВВС мэдээлжээ. Оросын чинээлэг бизнесмен болон сөрөг хүчний тэргүүн хоёрын зөрчлөөс шалтгаалан цахим сүлжээнд хоёр талын материалд цензур тогтоох болсон аж.  

Оросын сөрөг хүчний тэргүүн Алексей Навалныйн цацсан дүрс бичлэг, зураг зэрэг нь тэрбумтан Олег Депираскагийн хувийн эрхийг зөрчсөн гэж шүүхийн тогтоол гарчээ. Эдгээр дүрс бичлэг, зураг зэрэг нь “YouTube”, “Instagram сүлжээнд 2016 онд байршсан аж.

Хэрэв хоёр тал шүүхийн тогтоолын дагуу дүрс бичлэг, зургаа устгахгүй бол ОХУ-ын электрон харилцааны газраас орон нутгийн сүлжээг хаах арга хэмжээ авахаа мэдэгдсэн байна. 

Алексей Навалный гуравдугаар сард ОХУ-д болох ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ мэдэгдсэн боловч авлигын хэргээс шалтгаалан Москва хориг тавьжээ.

Эх сурвалж: ВВС

Б.ТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж