Мөнгө хүүлэлтэй тэмцэх тухай төслийг боловсруулж дуусчээ

Хуучирсан мэдээ: 2018.02.15-нд нийтлэгдсэн

Мөнгө хүүлэлтэй тэмцэх тухай төслийг боловсруулж дуусчээ

Мөнгө хүүлэлтэй тэмцэх тухай төслийг боловсруулж дуусчээ

УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох тухай болон Мөнгө хүүлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийг боловсруулж дуусчээ.

Хуулийн төсөлд зээлийн хүүгийн дээд хязгаарыг 18 хувиас ихгүй байхаар зааж өгсөн юм.

Төсөл санаачлагчийн зүгээс УИХ-аас энэ хуулийн төслийг баталсан нөхцөлд дараах эерэг үр дагавар дагуулна гэж үзэж байна. Үүнд:

• Зээлийн хүүгийн хэт өндөр түвшин мэдрэгдэхүйц буурна. Ялангуяа банк бус зээлдүүлэгчдийн зээлийн хэт өндөр хүү буурч, мөнгө хүүлэх үйл ажиллагаа журамлагдаж, хязгаарлагдана.

• Бизнесийн үйл ажиллагааны зардал буурч ашиг хуримтлал нэмэгдэж, бизнесийн орчин сайжирч,төлбөрийн чадвар дээшилж, татварын бааз суурь тэлж, төсвийн орлого нэмэгдэнэ.

• Иргэдийн, ялангуяа худалдаа эрхлэгчдийн зээлийн хүүгийн дарамт эрс буурч орлого нэмэгдэж, аж амьдрал сайжирахад чухал нөлөө үзүүлнэ.

• Мөнгөн хуримтлал, санхүүгийн нөөцийн хуваарилалт зөв чиглэлд орж, мөнгө хүүлэлтэд биш бүтээн байгуулалтад чиглэгдэнэ гэж үзэж байна.

Хуулийн төсөлд саналаа өгөхийг хүсвэл http://forum.parliament.mn/projects/ линкээр холбогдож болох юм байна. 

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж