Хан-Уул дүүргээс нийслэлийн шилдэг фермер, шилдэг тариаланчид тодорлоо

Хуучирсан мэдээ: 2018.02.14-нд нийтлэгдсэн

Хан-Уул дүүргээс нийслэлийн шилдэг фермер, шилдэг тариаланчид тодорлоо

Хан-Уул дүүргээс нийслэлийн шилдэг фермер, шилдэг тариаланчид тодорлоо

XVII жарны нөхөрсөг хэмээх шороон Нохой жилийн Сар шинийн баярыг тохиолдуулан Нийслэлийн хөдөө аж ахуйн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан малчид, тариаланчдыг шагнаж урамшуулах Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор Хан-Уул дүүргээс нийслэлийн шилдэг фермерч, шилдэг тариаланчид өнөөдөр /2018.02.14/ тодорлоо.

Хан-Уул дүүргийн 12-р хорооны иргэн А.Түвшинжаргал, Б.Цээлээжав, 14-р хорооны иргэн П.Жаргалтогтох нар “Нийслэлийн тэргүүний фермер”-чээр, 13-р хорооны иргэн У.Ганцогт, 14-р хорооны иргэн Ц.Наранцэцэг “Нийслэлийн тэргүүний тариаланчаар шалгарсан бөгөөд шагналыг дүүргийн ИТХ-ын дарга Б.Цэрэн, ИТХ-ын төлөөлөгч, Засаг даргын нэгдүгээр орлогч Г.Батсайхан, Нийслэлийн Хүнс, хөдөө, аж ахуйн газрын дарга Ц.Төмөртулга нар гардуулан өгсөн юм.

ХУД-ийн 14-р хорооны иргэн П.Жаргалтогтох нь анх 10 үхэртэй ажлын гараагаа эхэлж байсан бөгөөд долоон жилийн хугацаанд 70 гаруй үхэртэй, 3 малчин ажлын байраар хангаж, хоногт 250-300 литр сүүг ‘Сүү’, ‘Монсүү’ зэрэг компанид нийлүүлж, хүн амын хүнсний хэрэгцээнд хувь нэмрээ оруулж байна.

Харин иргэн Ц.Наранцэцэг нь хүнсний нарийн ногоо, 12 төрлийн эмийн ургамал тариалж, 300 метр усалгааны систем өөрөө татаж, эргэн тойронд байх өрхийн амьжиргааг дэмжихийн зэрэгцээ тариалсан хүнсний ногоогоо хадгалах 20 тонны зоорь бэлтгэж жилийн дөрвөн улиралд ажиллуулж байгаа аж. Тэрбээр усан үзэм, банана тариалж туршиж үзэхээр зэхэж байгаа бөгөөд хорооныхоо эмзэг бүлгийн иргэдийг амьдралын баталгаатай болоход дэмжлэг үзүүлж, чацарганы мод, төмсний үрсэлгээг үнэ төлбөргүй өгч, өөрийн мэдлэг чадвараар туслах ажлыг хийдэг байна.

Өнгөрсөн 2017 онд Хан-Уул дүүргээс шилдэг фермер нэг тодорч байсан бол энэ жил тоо өсч, дараа дараагийн шилдгүүд бэлтгэгдэж, нэг нэгнээсээ үлгэр авч, ажлын туршлага хуваалцаж байгааг дүүргийн удирдлагууд талархахын зэрэгцээ, бодлогын хүрээнд цаашид дэмжин ажиллахаа шагнал гардуулах үед илэрхийлж байсан юм.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж