Сангийн яамны ТНБ-ийн даргаар С.Наранцогтыг томилов

Хуучирсан мэдээ: 2018.02.14-нд нийтлэгдсэн

Сангийн яамны ТНБ-ийн даргаар С.Наранцогтыг томилов

Сангийн яамны ТНБ-ийн даргаар С.Наранцогтыг томилов

Засгийн газрын ээлжит хуралдаанаас өнөөдөр /2018.02.14/ Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар С.Наранцогтыг томилжээ.

Төрийн албаны зөвлөлөөс дээрх албан тушаал дээр сонгон шалгаруулалт зарлахад С.Наранцогт нь хамгийн өндөр оноо авч тэнцсэн юм. Тиймээс сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн, дээрх шийдвэрийг гаргажээ. Энэхүү томилгоог жинхэнэ мэргэжлийн томилгоо боллоо гэж дүгнэх хүн олон байна. 

С.Наранцогт нь МУИС, Сөүлийн их сургуулийг тус, тус төгссөн, Физик, математик PhD докторын зэрэгтэй нэгэн юм байна.

Өнгөрсөн жилүүдэд Сангийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Хөдөлмөрийн яаманд газрын дарга зэрэг албыг тус, тус хашсан. Төрийн банкны ТУЗ-ийн гишүүн бөгөөд ТУЗ-ийн дэргэдэх Хүний нөөц, урамшууллын асуудал эрхэлсэн хорооны даргаар ажиллаж байжээ.

Мөн Ашигт малтмал, газрын тосны газрын даргаар Х.Хэрлэнг томилсон аж. Тэрбээр Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга, ‘Монгол Шуудан’ компанийн ТУЗ-ийн дарга, Монголын төмөр замын ТӨХК-ийн дэд дарга,  ‘Дарханы төмөрлөгийн үйлдвэр’ ХК-ийн ТУЗ-ын дарга, Монгол, Болгарын хамтарсан “Монголболгаргео” ХХК-ийн ТУЗ-ийн дарга зэрэг албан тушаал хашиж байжээ.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж