УИХ-ын долоо дахь удаагийн сонгуулиар 2016 онд байгуулагдсан намрын ээлжит чуулган өндөрлөөд байна. Энэ удаагийн УИХ 2016 оны намрын, 2017 оны хаврын, 2017 оны намрын гээд гурван удаагийн ээлжит чуулган хийгээд буй.
УИХ-ын Тамгын газраас М.Энхболдын танхимын хийсэн ажил, гишүүдийн ирцийг өмнөх парламенттай нь харьцуулсан судалгааг хийжээ. Үүгээр бол М.Энхболдын танхим З.Энхболдын танхимаас илүү ажилласан дүр зураг гарч буй юм. Зарим тохиолдолд баталсан хуулиудынхаа тоогоор 2008-2012 оны парламентын өмнө ч гишгэхээр байна.
Харин УИХ-ын гишүүдийн ажил таслалтаар З.Энхболдын танхим тэргүүлж, М.Энхболдын танхим удаалж, хамгийн ирц гайгүй хуралддаг парламентаар Д.Дэмбэрэл даргатай УИХ орлоо.
Мөн Үндсэн хууль зөрчсөн эсэхтэй холбоотой баримт мэдээллийг 2004 оноос хойших УИХ-ын үйл ажиллагаатай харьцуулсан судалгааг ч гаргажээ.
Г.ХОРОЛ