Москва хотын захиргаанаас зарласан “Музыка в метро” төсөлд оролцохоор 500 хөгжимчин бүртгүүлээд байна. Төслийн бүртгэл нэгдүгээр сарын 29-нд эхэлсэн, энэ сарын 25-н хүртэл үргэлжлэх юм.
“Бүртгэл дууссаны дараа эхний шатны шалгаруулалтыг хийнэ. Эхний шалгаруулалтад тэнцсэн хүмүүс хоорондоо өрсөлдөнө. Өнгөрсөн жил 1000 гаруй хөгжимчин энэ төсөлд оролцсон” хэмээн Москва цахим хуудсанд мэдээлсэн байна.
“Музыка в метро” төсөл 2016 онд анх эхэлсэн бөгөөд жил ирэх тусам өргөжиж байгаа юм. Москва хотын Метроны Стратегийн хөгжил, үйлчлүүлэгчидтэй харьцах албаны орлогч дарга Роман Латыповын хэлснээр гурав удаагаа зохиогдож байгаа энэ төсөлд алдартай хөгжимчид хүртэл оролцох хүсэлтээ ирүүлдэг болжээ.
Төсөлд шалгарсан хөгжимчид метроны буудлуудад хөгжим тоглодог. Эхний жил буюу 2016 онд “Выставочная”, “Маяковская”, “Курская” буудлуудад хөгжимчдөд зориулсан талбайг зассан байсан бол өнгөрсөн 2017 онд 14 буудал болгон нэмжээ. Энэ жил 32 болгохоор төлөвлөсөн байна.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ