ОХУ-ын Алс Дорнодын Их сургуулийн эрдэмтэд Хятадын Харбин хотын Их сургуулийн эрдэмтэдтэй хамтран Арктикийн бүсэд мөсөн доорх харилцаа холбоог хөгжүүлэх технологийг боловсруулж байна хэмээн Алс Дорнодын Их сургууль мэдээллээ.
“Арктикийг эзэмшихийн тулд эхлээд гүехэн устай хэсгийг эзэмших хэрэгтэй. Гэхдээ усан дотор долгион дамжуулна гэдэг дэлхийн бүх эрдэмтдийн толгойг өвтгөсөн асуудал болоод байна. Оросын физикийн эрдэмтдийн аргыг Хятадын мэдээллийн технологийн эрдэмтдийн судалгаатай хослуулж чадвал Арктикийн бүсийг эзэмшихэд маш том ахиц гаргана” хэмээн Алс Дорнодын Их сургуулийн Инженерийн сургуулийн профессор Владимир Короченцев хэлжээ.
Владивостокийн Русский арлын хавьд хоёр орны эрдэмтэд шинэ технологио туршиж үзсэн байна. Алс Дорнодын Их сургуулийн эрдэмтдийн боловсруулсан ус болон мөсөн дотор долгион цацруулагч, мөн долгион хүлээн авагч линзэн антенн, мөн Харбины эрдэмтдийн мөсөн дэх долгион цацалт хүлээн авагчийг туршсан байна.
Профессор Владимир Короченцевийн хэлснээр эхний ээлжийн туршилт амжилттай болсон бөгөөд дараагийн шатны ажилдаа оржээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ