"Эрчим" баг "AFC cup"-ын эхний тоглолтдоо хожигдлоо

Хуучирсан мэдээ: 2018.02.14-нд нийтлэгдсэн

"Эрчим" баг "AFC cup"-ын эхний тоглолтдоо хожигдлоо

"Эрчим" баг "AFC cup"-ын эхний тоглолтдоо хожигдлоо

“Хүрхрээ үндэсний лиг”-ийн аварга “Эрчим” клуб өчигдөр /2018.02.13/ Азийн хөлбөмбөгийн холбооны “AFC Cup” тэмцээний Play-off шатны эхний тоглолтоо Хойд Солонгосын “Хэпүл” багтай хийлээ.

Өнгөрсөн жил “AFC Cup” тэмцээний хүрээнд Хойд Солонгосын клубүүдтэй нэг хэсэгт багтсан “Эрчим” энэ удаад дахин Хойд Солонгосын багтай учраа таарч хүнд сугалаа татаад байв. “Хэпүл” багтай эхний тоглолтоо хийхэд Хойд Солонгосын баг 0:4-өөр хожлоо. Өнөөдрийн тоглолтод “Эрчим” клубийн үндсэн бүрэлдэхүүнд тоглодог легионерууд болон төвийн хамгаалагч Г.Төгөлдөр оролцоогүй. Хэдий талбайдаа дөрвөн гоолын зөрүүгээр хожигдсон ч “Эрчим” клубийн хоёрдуагаар сарын 20-нд Хойд Солонгост хийх хариу тоглолтод нь амжилт хүсье.

Эх сурвалж: МХБХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж