Сар шинээр хүйтний эрч бага зэрэг суларна

Хуучирсан мэдээ: 2018.02.14-нд нийтлэгдсэн

Сар шинээр хүйтний эрч бага зэрэг суларна

Сар шинээр хүйтний эрч бага зэрэг суларна

Монгол түмний уламжлалт сар шинийн баяр хаяанд ирлээ. Шөнөдөө хасах 30, өдөртөө хасах 20 градус хүйтэрч байсантай харьцуулахад хүйтний эрч нэлээд буурчээ. Сар шинийн өдрүүдэд орон нутгийг чиглэсэн урсгал ихэсдэг тул цаг агаар ямар байх тухай мэдээллийг Цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс танилцууллаа. 

Баруун аймгуудын нутгаар

Хоёрдугаар сарын 16-17-нд зарим газраар, 18-нд Хангайн уулархаг нутгаар бага зэргийн цас орно. Салхи 17-18-нд нутгийн өмнөд хэсгээр 12-14 м/с хүрч, цасан шуурга шуурна. Увс нуур, Идэр, Тэсийн хөндий, Завхан голын эхээр шөнөдөө 31-36 градус, өдөртөө 20-25 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 12-17 градус, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна. 17-18-нд хүйтний эрч бага зэрэг чангарч Увс нуур, Идэр, Тэсийн хөндий, Завхан голын эхээр шөнөдөө 36-41 градус, өдөртөө 24-29 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 16-21 градус, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна.

Төвийн аймгуудын нутгаар

Хоёрдугаар сарын 16-нд Хангайн уулсаар бага зэргийн цас, 17-нд ихэнх нутгаар, 18-нд зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи зарим газраар баруун хойноос 12-14м/с хүрч ширүүснэ. 12,16-17-нд хүйтний эрч суларч Дархадын хотгороор, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндий, Хэнтийн уулсаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарна.

Зүүн аймгуудын нутгаар 

Хоёрдугаар сарын 15, 18-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, салхи баруун хойноос 12-14 м/с хүрч зөөлөн цасан шуурга шуурна. Хэрлэн, Онон, Улз, Балж, Халх голын хөндийгөөр шөнөдөө 29-34 градус, өдөртөө 16-21 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна. 17-нд хүйтний эрч бага зэрэг суларна.

Говийн аймгуудын нутгаар

Хоёрдугаар сарын 18-нд зарим газраар бага зэргийн цас орно. Салхи хугацааны эхэн болон сүүлчээр зарим газраар 12-14 м/с хүрч, явган шуурга шуурна. Бусад хугацаанд хүйтний эрч суларч , шөнөдөө 16-21 градус өдөртөө 0-5 градус хүйтэн байна.

Э.Ариун 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж